"Хвамин аа чи хэдий болтол ингэж байх гэсэн юм бэ? Чи одоо өсвөр насны гэнэн охин биш шүү дээ. Аль хэдийнээ насанд хүрчихсэн бүсгүй хүн. Гадуур явж зугаацаж цэнгэ, хөгжилд. Юу дуртайгаа хийх цаг чинь шүү дээ. Чиний насныхан цаана чинь эхнээсээ аав ээж болчихоод байна" гэх ээжийн зэмлэх үгсийг сонсон сууна
"Ээж ээ, одоо болно гуйж байна"
"Харин би чамаас гуйж байна, гадуур явж найз нөхөдтэй бол л доо"
"Надад найз байгаа ээж ээ"
"У Мина юу"
"тийм ээ, өөр хэн байдаг юм"
"гэхдээ л өөр найзуудтай болох хэрэгтэй шүү дээ, чи чинь залуу хүн биздээ, ингээд байлгүй миний санал болгосон зүйлийг бодоод нэг үзээрэй"
"сохор болзоонд явах уу? за больж үз ээж минь" ухасхийн босоод өрөө лүүгээ орон хаалгаа түгжлээ.
Энэ гэрийнхэн үнэхээр ядаргаатай юм аа. Яагаад намайг байгаагаар минь хүлээж авч болохгүй гэж хэзээ нэгэн цагт тийм зүйл болохоос хойш.
Би өөрийнхөө байдалд дуртай. Надад бусад шиг зугаацаж цэнгэж, хөгжилдөх нь огтхон ч таалагддаггүй. Бүсгүйчүүд шиг өдөр болгон болзоонд явж найзуудтайгаа дэлгүүр хэсэж мөнгө үрэх нь миний хувьд байж боломгүй хэрэг.
Ээжийн хэлсэн үгс зарим нь үнэний ортой л юм. Тийм ээ би одоо хүртэл өсвөр насны тэр зангаа хаяагүй байгаа.
Тэдний хэлдгээр эмзэг, мэдрэмтгий, орхигдсон. Урьд нь ч ийм байсан одоо ч ийм хэвээр байгаа.
Өдий 22хүрчихээд хийх ажилгүй гэрийн буга болж, өдөржингөө идээд бас хэдэн ном өгүүллэг уншин мөн бичдэг. Өгүүллэг, зохиол гэх мэтийн жижиг зүйлс бичсэнээрээ би хангалттай сайн мөнгө цуглуулж чаддаг юм шүү.
Энэ бүхэн намайг аз жаргалтай болгож байхад би бусад шиг байх ямар шаардлагатай гэж.
Эсвэл гэрийнхэнд тээр болоод байгаа болохоор ингэж хэлсэн юм болов уу? зүгээр дээ. Надад тусдаа гарахад хүрэлцэх мөнгө бий.
Гэрээс гаралгүй өдөржин шөнөжин суусны хүчинд гэх үү дээ. Хамгийн хачирхалтай нь гэрийнхэн маань намайг өөрийн авьяасаараа зохиол, өгүүллэг бичиж түүнээсээ цалин авдаг гэж төсөөлөх ч үгүй байгаа.
Хоол идчихээд өрөөндөө орж унтдаг мөн кино, драм үздэг гэж бодоцгоодог. Их хачирхалтай байгаа биз.
Энэ бүгдийг надаас өөр мэддэг хүн гэвэл У Мина. Бага байхаасаа эхлээд найзалсан болохоор надад байдаг ганц тулгуур минь.