Шиврэн орох борооноос зугтсаар дулаахан газар орох санаатай автобусны зогсоолын хажууд байрлах нэгэн кафе-д орж ирлээ.
Энэ кафе-д ганцхан л үйлчлүүлэгч сууж байв. Аргагүй биз ээ энэ их бороотой үед хэн гадуур явахыг хүсэхэв.
Нүдээ эргэлдүүлэн тав тухтай суух газар эртэл цонхны хажууд тухтай харагдан тийш очиж суулаа.
Энэ суудал өнөөх энд байх ганц үйлчлүүлэгчийн өөдөөс харсан ширээ тул би одоо л түүнийг анзаарав. Тэрээр шаргал үстэй, өндөр нуруутай, их гоё нүдтэй залуу юм. Мөн гартаа ном барин их л шимтэн уншин харагдах ба хааяахан урдаа байх кофеноос амтлан сууна.
Энэхүү кафе-ны орчин тохижуулсан байдлыг харвал яг л хосууд мөн залуучуудад зориулсан гэлтэй. Үүдээр ороход л хажууд дахь хананд маш олон зохиол номууд байгаа харагдана. Урьд нь ирж байсан юм шиг тав тухтай орчин таныг угтах нь хичнээн сайхан гээч. Мөн энэ жил хит болж буй бүхий л дуунууд ар араасаа эгшиглэнэ. Дуунд дуртай нэгэн бол эндээс гарах хүсэл огт төрөхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Ихэвчлэн хосууд ирдэг бололтой өөр нэгэн ханан дээр хосуудын зураг ба бие биедээ өгсөн амлалт, чин сэтгэлийн үгсээ цаасан дээр бичэн тэрхүү ханан дээр тогтоожээ. Зөөгчийг миний захиалгыг авч ирэх хооронд тэдгээрийг харан зогсоно.
Бүгд л их аз жаргалтай инээмсэглэсэн харагдана. Аргагүй биз ээ хайртай хүнтэйгээ хамт байгаа хойно гуниглах үе гарахгүй биз. Удалгүй зөөгч миний хажууд ирж зогсон
"Энэ их гоё булан шүү, би энд их дуртай"
"ммм" инээмсэглэл тодруулах гэж хүчилсэн болов ч чадсангүй.
"Бүгд аз жаргалтай баяр баясалд умбан хайртай хүмүүстэйгээ хамт"
"Энд үргэлж хосууд ирдэг үү"
"Тийм ээ, гэхдээ тэд эхэндээ ганц ганцаараа ирж байгаад энэ кафе-д хайртай хүнтэйгээ учран танилцаад тэгээд дараа нь дандаа ирдэг юм болдог юм даа. Энэ кафе-г хүмүүс аз жаргал хайр шингэсэн мэт орж ирсэн ганц бие хүн бүр хостой болдог гэж ярьцгаадаг юм билээ. Би үүнтэй санал нийлдэг шүү. Үнэхээр тэгдэг"
"Хаха тийм үү, тэгвэл чи хостой байх нь ээ"
"үгүй ээ, надад наад хостой болох чинь үйлчилдэггүй юм оо"
"сонин л юм"
"миний ярьсан бүхэн үнэн гэдгийг та удахгүй өөрөө мэднэ ээ, ингэхэд таны захиалгыг ширээн дээр чинь тавьчихсан байгаа шүү"
