[jungkook]

639 22 2
                                    

Чи бол хулгайч. Мэргэжлийн хулгайч. Миний сэтгэлийг надад ч мэдэгдүүлгүйгээр хаашаа ч юм бэ авч одсон чи үнэхээр сайн хулгайч. Тэр нэгэн өдөр шоколад-ыг минь хулгайлж гүйсэн шиг ээ сэтгэлийг минь аваад одчих юм.

Энэ бүхэн миний өсвөр насны гэнэн явдлуудаас минь үүдэлтэй.

Өнгөрөсөнд:

"Миранда чи үнэхээр сайн юм аа, чи тэнцчихлээ шүү дээ хүссэн сургуульдаа орж чадлаа. Би чамаар маш их бахархаж байна"хэмээн багын найз минь утсаар ярьж байв би үргэлжлүүлэн

"би өөрөө ч итгэж чадахгүй байна, үнэхээр тэнцчихсэн гэж үү дээ. Тэр чинь ямар сайн сургууль билээ дээ. Би зүүдлээд байгаа юм болов уу"

"Үгүй дээ хонгор минь чи зүүдлээгүй. За тэгээд очоод шууд л надтай видео калл хийгээд харуулдаг юм шдээ. Солонгос их дажгүй гэсэн. Үзэж сонирхох юм ихтэй гэж байна лээ"

"Тийм л дээ гэхдээ аав ээж зөвшөөрнө гэж бодож байна уу? Намайг ази руу явуулах болов уу? Огтоосоо сонсдоггүй хүмүүс намайг дэмжинэ гэж үү"

"Мэдээж хэрэг, хэн ч үр хүүхдээ сайн явааг нь хориглож чаддаггүй юм. Тэтгэлгээ бариад оччихвол чамайг яах ч үгүй"

"За амжилт хүсээрэй"

"АМЖИЛТ, ХОНГОР МИНЬ"

Итгэлгүйхэн аав ээжид хэлсэн хэдий ч тэд зөвшөөрсөн юм даа. Миний бодож байснаас тэс өөрөөр бүгд намайг эелдгээр баяртайгаар хүлээж аван явах бэлтгэлийг минь хангаж өгсөн юм. Явахаас бараг долоо хоногийн өмнөхөн л бүгд сандаралдан, ээж надтай хамт гадуур гарч хэрэгтэй бүхий л зүйлсийг авч өгөн. Харин аав гэрт үлдэж миний авч явах юмыг бэлдэж байсан юм.

Онгоцны буудал дээр бүгд л нүдэндээ нулимс цийлгэнүүлсэн хүмүүс намайг гаргаж өгсөн. Тэднээс хамгийн их уйлж байсан нь миний ээж. Дөрөв гаруй жил уулзахгүй болохоор намайг хангалттай сайн тэвэрч үнсэж гарна. Харин аав нууцхан нулимс унагаж байсныг би анзаарсан юм.
-
-
-
Нэлээдгүй их цаг онгоцонд явсны эцэст Солонгост газардлаа. Онгоцны буудал дээр чамайг тосож авах хүн нэг ч байхгүй нь үнэхээр муухай мэдрэмж үгээр хэлшгүй -_- бусад хүмүүс бүгд хайртай хүмүүстэйгээ эсвэл тосож авах хүнтэй атал би ганцаархнаа хэдэн цүнхээ чирсээр такси барьж өнөөх сургуульдаа ирлээ. Энэ үнэхээр том сургууль. Америкийн ахлах сургуулиудтай энэ дүйцэхээр том сургууль байв. Зохион байгуулагчтай уулзтал тэрээр намайг дотуур байранд хүргэж өгсөн юм. Хэдэн цаг ноцолдсоны эцэст өрөөгөө тохижуулж дууслаа.

•ONE SHOT & TWO SHOTS•Donde viven las historias. Descúbrelo ahora