Hyunghyuk

473 31 6
                                    

Joohon + heseg orson bga shuu

"одоо хангалттай, өнөөдөртөө болно" урд минь сөхрөн суух бүсгүйг босгон өмдөө дээш татан янзлаад ажлын өрөөнөөсөө гаран гэрийн зүг машинаа жолоодон явна.

Яагаад ийм зүйл болоод байгааг би үнэхээр мэдэхгүй юм. Би хайртай хүнтэй түүндээ үнэн ч хэзээ ч холдохгүй үргэлж түүнийхээ талд байна аа гэж боддог байлаа. Хамтдаа амьдраад тав гаруй жилийг өнгөрөөж дээ. Сүүлийн нэг жил би түүнээс залхаж эхэлсэн юм.

Хёнвон яг л өөр залуутай болчихсон мэт надад анхаарал хандуулах нь тун багассан. Намайг хамтран амьдрагч шигээ л бодох болсон. Хамт сууж хоол идэлгүй, бие биенийхээ өөдөөс харан ярилцаагүй хичнээн удсан юм бэ дээ. Магадгүй хоёр жил байх.

Ажил ажил гэсээр байгаад бидний харилцаа урьдынхаасаа хэд дахин хөндийрчихсөн. Тушаал дэвшсэн гээд бүр завгүй байгаа гэж ганцхан шалтгаанаа тавьсаар л дэндүү удаж.

Би тэвчихийг хүссэн үнэхээр удаан ч тэвчсэн гэж боддог. Нэг жил гаран би тэвчсэн. Түүнийг буруугаар бодохгүй байхыг хэзээ нэгэн өдөр урьдын тэр Хёнвон ирнэ гэж найдсан. Гэтэл найдлага минь хаашаа ч юм бэ замхран алга болчихож дээ. Амласан юмсан түүнийгээ хуурахгүй ээ гэж.

Гэхдээ надад өөр сонголт байгаагүй. Хайртай хүнтэйгээ хамт байдаг бүр хамт амьдардаг байж ямар ч мэдрэмж мэдрэхгүй байх ямар хөгийн гэж санана. Үнэхээр яг л тамд байгаа мэт. Түүний уруулыг амтлан, тэр үгээр илэрхийлэмгүй мэдрэмжийг мэдрэхийг ямар их хүсдэг гэж санана. Тэр бүгдийг тэвчих ямар хэцүү байсан гэдгийг Хёнвон маань ч таамаглахгүй биз.

Тэвчээр минь эцэс туйлдаа хүрч яах аргагүй болон доор ажилдаг бүсгүйтэйгээ зугаацдаг болсон. Би Хёнвон-ы хувьд ямар их буруутай гэдгээ мэднэ ээ. Хүн тэвчихийн аргагүй туйлдаа хүрсэн хойноо юу ч хийхэд бэлэн байдаг юм билээ.

Хёнвон-оос мэдэрдэг тэр мэдрэмж өнөөх бүсгүйн өгдөг мэдрэмжийн хаана ч хүрэхгүй. Бага ч болтугай хүслээ хангана. Хёнвон-ыг тэр бүсгүй байна гэж төсөөлөн суух үнэхээр харамсалтай.

Хёнвон-ы талаас:

"За чиний манай компани-ийн маш сайн ажилтан тийм дээ ч бид чамд ямар их итгэл хүлээлгэдгийг чи сайн мэдэж байгаа. Чи дэндүү урт хугацаанд ямар ч амралтгүй ажилласан тийм болохоор чамд гурван сарын чөлөө олгоё. Сайхан амраад ир" захирал намайг өрөөндөө дуудсан нь ийм учиртай байжээ.

•ONE SHOT & TWO SHOTS•Where stories live. Discover now