Бэкхён-ы талаас:
Үнэндээ дуусгамааргүй байна, түүний өхөөрдөм царай, дэгжин байдал, зөвхөн түүнийх гэмээр сүрчигний үнэр, байгаа байдал...хүсэхгүй байна. Энэ газраас холдож түүнтэй салах ёс хийхийг хүсэхгүй байна.
Салмааргүй байна шдээ, үүрд эндээ үлдэж болохгүй гэж үү? Танилцаж чадахгүй ч гэлээ нууцхан чамайг харж жижигхэн зүрхэндээ зөвхөн чамайг багтааж болохгүй юм гэж үү.
Чамтай уулзсан хамгийн сүүлчийн өдөр/
Тэр өдөр их сонин байсан юм, бусад өдрүүд шиг жирийн биш. Нартай халуун бус сэрүүхэн өдөр байсан.
Өглөө сэрэхэд борооны чийгний үнэр хамар цоргиж бүхэл биеийг минь цэнэглэчихэж байгаа мэт,
Аль эсвэл ямар нэгэн муу зүйл болох гэснийг илтгэж байгаа юм шиг.
Урьдын хэвшлээрээ, нүүр гараа угаан, цайгаа ууж хувцсаа өмсөөд гэрээс гаран автобусны буудал дээр зогслоо.
Энэ удаад тэрээр надаас түрүүлж ирсэн байв.
Түүнийг байхгүй юм шиг жүжиглэсээр зогстол автобус ч ирлээ. Маш их хүн байсан учир урд хаалгаар багтсангүй тэгэхэд жолооч ах
"үлдсэн нь хойд хаалгаар орчихоо" гэх сонстоход өнөөх маань гүйгээд л суучихав.Би ч хичээлээсээ хоцрохгүй гэсэндээ хурдалсаар хойд хаалгаар ортол яг түүний хойно зогсчих нь тэр.
Зүрх минь дэндүү хурдан цохилж ичээд улайх гэсэн нүүрээ арай ядан захирна.
Удалгүй нэг буудал ирэхэд урдаас олон хүн буух гэсэн тул би түр буугаад буцаж суув...
Гэтэл энэ удаад би яг түүний хажууд зогсчихсон бүр яг хажууд нь шүү маш ойрхоноор.
Золтой л зүрхээр явчихаагүй, зүрх минь аймшигтай их хурдан цохилж өнөөх ичих дуртай нүүр минь улайх гээд л байж ядна.
Бас нэг аймар юм нь бид нэг бариулаас барьж байсанд юм.
Би хий дэмий л хаалганы цонхоор наснаасаа хэд дахин олон удаа харж байсан газраа харан өөрийгөө сатааруулах гэж хичээнэ.
Удалгүй миний гарт өөр хэн нэгний гар хүрэх мэт мэдрэмж төрөв.
Хажуу тийш ээ харахгүй нь мэдээж, гэхдээ тэр гарны эзэн. Өнөөх залуу минь байсан.
Түүний зөөлхөн бүлээн гар надад мэдрэгдсэн. Яг л хосууд гар гараасаа хөтлөлцдөг шиг, яг л кинон дээр гардаг шиг.
Хэсэгхэн энэ мөчид би гараа татах ёстой байсныг мэдэх ч.
Би тэгээгүй. Зүрх минь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.Түүнийг хэр удаан ийм байдалтай байхыг нь харахыг хүссэн аль эсвэл, зүгээр л дэндүү аз жаргалтай байсан учир энэ мэдрэмжийг хэсэг зуурт мэдрэхийг хүссэн юм болов уу?
Үнэхээр мэдэхгүй юм. Би энэ асуултад өөрөө ч хариулж чадахгүй явна.
Гэхдээ юу гээч. Үнэхээр сайхан байсан шүү.
Өглөө сэрэх шалтгаан минь чи байсан.
Өглөөний инээд, баяр баясгалан, аз жаргалын шалтгаан минь чи байсан юм шүү.Хэсэг ч болтугай намайг аз жаргалтай байлгасанд баярлалаа.
Нэрийг чинь мэдэхгүй ч, бүр танилцаагүй ч, баярлалаа. Хийсэн бүхэнд чинь баярлалаа.
Хайртай шүү.
Гэхдээ надад боломж байгаа болов уу? Чамтай ахин ганц удаа учирах хувь тавилан аз завшаан бий болов уу?
•Төгсөв•