Зорчигчид бүгд уулга алдан бүсгүйчүүд нь ам амандаа шивнэлдэн сууна
Мөн өсвөр насны хэдэн охид унаж тусан нууцаар зураг дарцгааж байв.
Гэсэн ч тэд тоолгүй юу ч болоогүй мэт чихэвчээ зүүн дуу сонсон, зарим нь утасны тоглоом тоглон тухлан сууцгааж байв.
Энэ бол онгоцны үйлчлэгч бидний хувьд үнэхээр таагүй өдөр.
Хамгаалагчид нь хамгаалах ёстой атал бид хэд энэ тэрүүгээр гүйж бусад үйлчлүүлэгчдэд шаардлага тавин явна
Зарим хүмүүст шаардлага тавихаар өмнөөс хэрэлдээд, зодох нь гэлтэй үйдэл гаргадаг.
Үнэхээр бүдүүлэг хүмүүс шүү нээрээ
Гэхдээ бүгд тийм биш
Зарим нь нэг их сайхан сэтгэлтэй
Энэ шуугиан тариад байгаа хүмүүс бол дууучид. nct гэх хамтлагийн гишүүд бүгд энэ онгоцонд суужээ.
Тэд VIP суудалд сууна.
"Тэвин аа, чи VIP-д ороод үйлчлээд өгөөч би энд жоохон завгүй байгаад байна л даа" хэмээн надтай хамт нэг ээлжинд явдаг бүсгүй хэллээ.
Би дурамжхан "за" гэж хариулаад VIP тасаг луу орлоо.
Энд ямар нэгэн зүйл захиалах хүн байхгүй юм биш үү
Бүгд л тус тусын зүйлсээ хийн сууцгааж байх нь тэр
Тэднийг хэсэг харж зогссоноо буцах гэтэл нэгэн зорчигчын гэрэл аслаа.
Гэрэл ассан газар очоод
"сайн байна уу, та юу захиалах вэ"
"надад нэг аяга алимны шүүс, мөн самар өгөөч" гэж тэр хэллээ
"за" гэж хэлэн цааш явж захиалгыг нь бэлдэх гэтэл алимны шүүс алга.
За өөр шүүс болох л байгүй гэж бодоод олон жимсний жүүс хийн авч очтол
Тэрээр аяга луу нэг ч харалгүй шүүснээс балгаснаа буцаад амаараа тургин гаргачихав
"Чи чинь мэдрэл юм уу, би чамд алимны шүүс гэж хэлсэн шиг санагдах юм"
"уучлаарай үнэхээр уучлаарай, алимынх байхгүй байсан болохоор л" хэмээн доош харлаа
"танайх чинь одоо үйлчлүүлэгчдээ ингэж ханддаг хэрэг үү"
"үгүй ээ"
"тэгээд хүний захиалаагүй юмыг авчирч өгөхийг чинь юу гэж ойлгох уу"
"би танд хэлсэн шүү дээ, байхгүй болохоор авч ирээгүй гэж"