Kiheon 2️⃣

288 27 5
                                    

Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юмаа. Нэг л мэдэхэд энэ ажилд ороод нэг сар болчихсон байх юм. Саяхан л ажилд орохгүй юу ч хийхгүй ямар ч үр бүтээлгүй байж байгаад насан эцлэнэ гэдэг байсан бодол минь хаа нэгтээ замхран алга болжээ.

Би бүх зүйлийг хэтэрхий богино хугацаанд дүгнэсэн байж магадгүй гэхдээ миний хувьд кафе-д анх уулзсан тэр залуу буюу Жүхён маань миний хамгийн сайн найз болсон. Энэ сарын хугацаанд надтай өдөр бүр тааралддаг байсан болоод тэр юм уу, ажилдаа дарагдаад шантрах үед минь миний өмнөөс бүхнийг хийж баяртай,гунигтай мөчүүдэд үргэлж надтай хамт байсан.

Түүнтэй хамт удаан хугацаанд байх тусам Жүхён гэж яг ямар хүн болохыг таньж мэдэж байх шиг. Жүхён миний хувьд сайн найз магадгүй олон жил найзалсан найзуудаас минь илүү сайн ойлгодог нь байх. Ажил дээр Жүхён байгаа гэж бодохоор л өглөө эртлэн босч чаддаггүй байсан хүн хамгийн эрт босоод л ажилдаа явна.

Өнөөдөр өмнөх өдрүүдийн адил эртлэн босон ажил руу алхална. Цаг агаар сайхан байгаа болохоор сэтгэл санаа ч бас үүнтэй адил байгаа байх. Гэхдээ өнөөдөр их чухал өдөр учир нь би анхны цалингаа авна. Хөл газар хүрэхгүй л баярлан явна. Өөрийн хүчээрээ цалин авах гэж байгаа болохоор тэр юм болов уу? Ямартай ч анхны цалингаа аваад өөрийгөө шагнана гэж бодож байна.

Кафе-д ирэхэд Жүхён аль хэдийнээ ирчихсэн цэвэрлэгээ хийж байв. Тэрээр намайг харан инээмсэглэн

"Манай Кихён өнөөдөр ямар их аз жаргалтай харагдаж байх юм"

"Би үргэлж л ийм байдаг"

"Гэхдээ бусад өдрүүдээсээ илүү жаргалтай харагдаж байна, яасан анхны цалингаа авна гэж бодохоор баярлаад байна уу"

"Чи намайг яаж ингэж сайн мэддэг байна аа"

"ХАХА аргагүй шд би юм чинь, за тэр яахав тэгээд цалингаа аваад яах гэж байна"

"Харин ээ, сайн мэдэхгүй л юм гэхдээ ямартай ч өөрийгөө шагнана"

"Мм, тэгвэл орой хамт кино үзэх үү. Чамд танилцуулах хүн байна"

"Тэгье л дээ, хэн юм бэ дээ"

"Орой хараарай"

"за" хэмээгээд ажилдаа орлоо.

Жүхён-ийг хараад байхад сүүлийн хэд хоног их л аз жаргалаар дүүрэн явж байгаа харагдах болжээ. Ажлаа хийж байхдаа гэнэт нүүрэнд нь инээмсэглэл тодроод л, үргэлж ямар нэгэн юм бодоод суучихдаг болсон байсан. Энэ бүхний зангилаа өнөөдөр л тайлагдах гэж байх шиг.
-
-
-
-
-
-
-
Хүсэн хүлээсэн өдөр ингээд дууслаа. Ажил тарахын алдад менежер хүрч ирээд бүгдийнх нь цалинг тус тусад нь дугтуйнд хийж өгсөн юм.

•ONE SHOT & TWO SHOTS•Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin