병완

262 14 9
                                    

서라  захиалга @YuRa   @Celestina_L
.
...

 
Ер бусын гэрэлт инээмсэглэлийг хамгийн дургүй газраа харсан. Хэн ч тэр газар инээдэггүй. Ганц тэр л инээмсэглэж байсан үнэхээр содон.

Би бол Сора 19настай бие муутай болохоор бараг л эмнэлэгт амьдардаг. Бусад хүмүүс шиг сургуульд сурж, инээж, баярлаж,  гүйж тоглохыг хамгийн ихээр хүсэх ч... 
Ер нь амьдрал гэх зүйлээс уйдчихсан. Эцэг эх маань анх надад санаа тавьдаг байсан ч одоо тоохоо больсон бараг л удахгүй биздээ гэсэн янзтай байдаг. Энэ хорвоод ганцаараа байдаг юм шиг л. Найз ч байхгүй... Эмнэлэгийн тусгай өрөөндөө ганцаар өдрийг өнгөрөөдөг. Тиймээ ганцаараа байдаг учираас зураг зурж, ганцаараа байдаг болохоор хамаагүй өөрийнхөөрөө дуулж байж л сэтгэл минь арай гайгүй байдаг. Магадгүй дуу хөгжим, уран зураг байгаагүй бол одоо би амиа хорлочихсон байх байсан. 

Мэдээжийн хэрэг өвчин зовлон байнга эргэлдэж байдаг энэ газар хэн ч инээж баярлахгүй шүү дээ. Арван найм, есөн жил энд байхад юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүд л инээж байснаас өөр хүн инээж байсныг санахгүй байналдаа.

Миний өвчин юу нь гэдэг  нь мэдэгддэггүй ховор төрлийн өвчин гэсэн.... хамгийн гаж өвчин та нар удахгүй мэднээ

...: Сора, чи ч гоё зурах юмаа.

би: баярлалаа эгчээ

...: чи яагаад өрөөнөөсөө гардаггүй юм бэ?

би: гарвал өвчин зовлондоо дарагдсан хэдэн зуун хүнийг харна шдээ. Би улам шаналахыг хүсэхгүй байна.

...: гэхдээ чиний бодсоноос өөр байх ч юм билүү чи туршиж үзэх хэрэгтэй. Алив Ээ хонгор минь би чамд гадагш гарахыг зөвлөж байна.

би: гэхдээ..

...: гараарай гээд сувилагч эгч гараад явчихлаа.

Түүний хэлснээр туршиж үзэх нь зөв болов уу? гэж хэдэн цаг бодож суусны эцэст гарахаар шийдлээ.

хүүү... Сора энэ бол зүгээр л гадагшаа гарах оролдлого шүү дээ айх зүйл байхгүй гэж өөр өөртэйгөө тэмцэлдэн байж нүдээ аниад хаалгаа онгойлголоо. Эмнэлэг учраас чимээ бага харин хүн бүр л баргар царайлан явцгааж байна. Энэ барилгаас гаръя тиймээ энэ л дээр байх. Эмнэлэгийн гадаа цэцэрлэгт хүрээлэн байсан юм. Хөөрхөн бяцхан хүүхдүүд инээлдэж хөөцөлдөн тоглоцгоож байна. Хэдэн жилийн турш зурж дуулж байхдаа л инээж байсан өөр юунд ч инээж байгаагүй би тэр хөөрхөн хүүхдүүдийг хараад тайвшрах мэт инээж байсан.
Миний сууж байгаа сандлын эсрэг талд хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай зүйл байсан....
Аз жаргалтайгаар инээж байсан тэр.
Гэрэл цацруулсан инээмсэглэл намайг эдгээх шиг л болсон. Би өөрөө ч мэдэлгүй түүний хажууд ирчихсэн сууж байсан. Тэгээд хэнтэй ч дуугардаггүй би,түүнтэй ярьсан.
би: яаж? гэхдээ жаахан эв хавгүй хэха...
тэр: юу?
би: яаж ингэж инээдэг юм бэ?
тэр: зүгээр л...
би: гэрэлтсэн энэ инээмсэглэл чинь баг биздээ?
тэр: 😶
би: бусдад мэдэгддэггүй юмаа гэхэд надад мэдэгдээд байна чи хүн хуурах гэж байгаа бол харцаа хүртэл өөрчилөх хэрэгтэй юм байна.
тэр: магадгүй л юм.... Гэхдээ чи намайг их сайн мэддэг хүн шиг ярьж байх чинь. Хүн уншихдаа сайн юм аа. Танилцъя Jung Hoseok
би: Сора
Hoseok: хаана байдаг юм?
би: 4давхар 5р өрөө(ганцаараа байдаг) чи
Hoseok: хамгийн дээд давхарын өрөө
би:мнн тийм байж. Чиний юу өвдсөн юм?
Hoseok: хүнд биш болохоор анхаарах хэрэггүй ээ. Чинийх?
би: оношгүй болохоор би юу гэхээ мэдэхгүй байналдаа 😪 мнн тиймээ зааза юу л даа дараа уулзъя
Hoseok: баяртай танилцахад таатай байлаа
Энд ирээд удаж байгаа ч сувилагч эгчээс өөр хүнтэй харьцаагүй надад энгийн ч гэсэн эвгүй бас урт яриа өрнөлөө. Бид дараа уулзахад юу болох бол?
Түүнийг мэдэхийг хүсэж байна. Анх удаа л хүнийг ингэж их сонирхож байна.

°•Oneshots•° ¤all Kpop¤ MGLWhere stories live. Discover now