Эхлэл бvхэн сайхан байж болох ч гэсэн_Тегсгел нь аз жаралтай байдаг биш билvv?
Инээмсэглэн бусдад хайраа тvгээдэг байсан, гэнэн цайлган нэгэн харуй бохир худал хуурмагт автаж байна...
[MARI]
Хаа сайгvй л уур хилэн, зовлон, гунигт автсан хүмүүс явцгааж байна. Яагаад ч юм энэ хүмүүсийн дундуур инээгээд явмаар санагдах юм. Хэцүү байсан ч инээгээд л баймаар, хэтэрхий гэгээлэг.... Энэ маань заримдаа намайг алж байгааг мэдэх ч зүгээр л жаргалтайгаар мишээмээр.
Үнэнийг мэдвэл энэ бүхэн байхгүй болно гэгдийг л тэр мэдэхгүй байгаа.
[JIMIN]
Хүн бүрийн зовлон шаналалд автсан царайг харахаас өөр зүйлгүй болсон гудамжаар гаднаа мэдэгдэхээргүй инээмсэглэл тодруулан алхана. Өөртэй нь адил инээмсэглэж буй хүнийг үргэлж хайн эрж байдаг ч олж чаддаггүй юм.. Гэтэл тэр нэгэн өдөр хайж байсан хүнээ үй түмэн хүмүүсийн дундаас олж харсан. Намайг олж хартал нь түүнийг ширтэж байгаа минь улам тод инээлгэсэн.
[MARI]
Тиймэрхүү мэдрэмж байдагдаа хаанаас ч юм намайг хэн нэгэн ширтээд байгаа мэт тийм сонин мэдрэмж. Миний мэдрэмж алдаагүй, үнэхээр л намайг нэг хүн ширтэж байсан. Гэхдээ тэр хүн бусдаас ондоо байсан юугаараа вэ гэвэл тэр аз жаргалтайгаар инээмсэглэж байсан. Ингээд бид уйтгар гуниг, зовлон шаналалд автсан олон хүмүүс дундаас биенээ олсон юм.
Хэн ч тэднийг өрөвдөлтэйгөөр хагацана гэж мэдэхгүй. Учир нь...
Хэнд ч байхгүй байгаа тэр аз жаргалтай инээмсэглэлийг бид 2 л цацруулна. Бүхний атаархлыг төрүүлэм. Бид эхлээд жирийн л найзууд байсан үргэлж инээж байдаг найзууд, бусдаас өөр. Тиймээ одоогоор бид бусдаас өөр учраас үргэлж хамт байсаар байгаа. Хамтдаа гудамжаар алхаж, ярилцаж, тоглож, инээлдэж бусад хүмүүст багахан ч болов инээд бэлэглэн өдөр хоногийг өнгөрөөсөөр ,жирийн найзаас хамгаас дотно найз болон хувирсан.
Кафед
Би: Jimin-ah чи юу захиалах вээ?
Jimin: Гүзээлзгэнэтэй смүүтий захиалчхаа гэж суудлаасаа хариулна.
Би: зааа, 2 гүзээлзгэнтэй смүүтий ☺, (суудалруугаа явах) ооокэе захиалчлаа ^^