Шионд 💖💐
Бүх үйл явдал зохиогчийн талаас байх болно. 09/17
Шион гэх фэн охины хайрын түүх...
Шион бол ахлах сургуулийн 1р ангийн охин юм. Түүнийг гадна байдлаас нь тодорхойлбол бондгор, нүдээрээ инээсэн, урт үстэй, намхан хөөрхөн охин. Харин түүний ааш зангийн хувьд бусадтай аль болох эелдэг харьцдаг, ямар нэг зүйлд сэтгэлээсээ хандаад сурчихсан, нэг зүйлд донтвол уусан шингэчихдэг төрлийх. Хүмүүс түүнийг хүүхдээрээ юу ч мэдэхгүй гэнэн хонгор, эрх гэж боддог ч тэр үнэхээр биеэ даасан нэгэн. Тэр найзуудыхаа л хажууд өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулдаг ямар гэж үү гаж донтой...
Хэсэгхэн үе Шион анимэ гиорл гэмээр л байдаг байсан. Үргэлж л анимэ үзэж бүх зүйлээ анимэ зурагтай болгочихсон. Анимэ анимэ анимэ гээд л.... Кпоп урсгалыг нэг их тоож сонирхдоггүй байсан ч хэзээ ч юм бүү мэд улаан ногоон кпопчин болчихсон. BTS- Taehyung-д үхэн хатдаг, Taehyung-аас болоод найзуудтайгаа хүртэл муудалцаж байсан гээд л бод аймшигтай. Альбомуудыг нь худалдаж авч, постер, фото карт, плануудыг цуглуулах шиг л болдог. Tae миний нөхөр гээд хайрладаг. Шион бүр юу гэж боддог гээч..."Зохиогч:Чи Taehyung-тай уулзана гэж боддог уу?
Шион: мэдээж шдээ
Зохиогч: тэгвэл уулзаад юу хийнэ гэж бодож байна?
Шион: хүүхэд ✌😂
Зохиогч: хаха
Шион:7 насны зөрүүгээ 6 хүүхдээр нөхнөө хө"гэж...Шион ийм л охин би та нарт хэлсэндээ #гаж. Фэнүүдийн аядолтай төсөөлөн бичих, унших боломжтой app байдаг юм. Тэндээс янз бүрийн фэнфик уншиж төсөөлөөд л... Хүний оюун ухаанд багтаж байгаа л бол биелэгдэх боломжтой байдаг гэж зохиолч нь бодож байна. Шион бүхнийг төсөөлдөг хийж болох бүхий л зүйлийг. Түүний төсөөлөл болон сэтгэхүй бусдаас арай өөр байдаг.
Шионы шинэхэн өглөө эхэлж байна. Сэрүүлгийн чимээ сонсогдохгүй байгаа мэт л нам унтах тэр шөнөжин анимэ үзэж фэнфик уншсан ажээ.
Зохиогч: Шион тооройхон минь алив сэрээчээ гол дүр байж ийм байж болохгүйшдээ.
Шион:.....
Зохиогч: яааааааа
Шион: юу вээ юув?
Зохиогч: өглөө болчихоод байна нойр хоолоо зохицуулаач би байхгүй байсан бол яах юм.
Шион:иоо жоохон..
Зохиогч: битгий давраад бай алив босоооо
Шион: зааазааазазазазаз ядаргаатай зохиолч вээ бусад зохиолчид унтуулчихдаг биздээ!?
Зохиогч: би тэгвэл тэр зохиолчид чинь биш за юу!
Шион: иоох ~унтмаар байнаа~ (амандаа бувтнах)
Шион дуртай, дургүй босоод өөрийгөө бэлдээд хичээлдээ явлаа. Тэр үнэндээ хичээл дээр очоод унтчих юм чинь гэсэн бодолтой явж байгаа байх. Хичээл дээрээ очоод яг миний бодож байсанаар цүнхээ тэврээд унтаад өглөө шүү.