Park Jihoon~~ Lee Haejon
Бид тэр нэг жилийн, тэр нэгэн сайхан өдөр танилцаж байсан юм.
Би тэмцээнд орохоор Лондон явах болсон. Өглөө эртлэн босон өөрийгөө бэлдэн чемоданаа аваад машиндаа суун онгоцны буудлын зүг гарлаа.
Би Lee Haejon 20 настай. Өмнөд Солонгос улсын усан сэлэлтийн номер нэг тамирчин. Өдийг хүртэл зөвхөн спортод л төвлөрч ирсэн юм.
Нөгөө талд
Бид шинэ цомгийнхоо аялан тоглолтыг АНУ тойрон аялахаар болсон. Лос Анжелесаас эхлэн Чикагогоор дуусна.
Сайн уу? WannaOne хамтлагын гишүүн Park Jihoon 21 настай. Шөнийн нислэгээр америк явах тул ачаагаа бэлдэж дуусаад унтахаар хэвтэнэ.
Haejon-ий талаас...
Олны нүд над дээр унаж байх нь тийм ч сайхан санагддаггүй ч яахав дасахаас өөр аргагүй шүү дээ. Нэгдүгээр зэрэглэлийн бизнес суудалдаа суун, гадуур дотуур болж буй мэдээллүүдийг уншина.
Buzz:Zzz
" WannaOne хамтлаг АНУ-гаар аялан тоглолт хийх товоо мэдэгдлээ..." Хэрэггүй баахан нийтлэл дунд ганц аятайхан нийтлэл энэ байв.
Тэмцээний өдрөөс нилээн өмнө америк-д очихоор шийдсэн юм, уг нь тэмцээн маань сарын дараа болно. Ирэх газраа ирсэн бололтой "Газардах болсон тул та бүхэн бүсээ зүүж аюулгүй байдлаа хангана уу баярлалаа" хэмээн зарлалаа. Онгоцондоо суухдаа анзаараагүй ч саяны уншсан нийтлэл дээр байсан хамтлагтай нэг нислэг байсан байжээ. Хамгийн инээдтэй нь тэд намайг таниж байна, гэтэл би сая нийтлэл уншаагүй байсан бол таних ч үгүй өнгөрөх байж шүү дээ. Би үнэхээр л спортоос өөр зүйл мэдэхгүй юм байна. Тэдэнтэй инээмсэглэн мэндэлчхээд онгоцны буудлаас гарлаа. Би спорт хүрээлэн ихтэй газар амьдрах дуртай учир Миннеаполис Сант Пол, Миннесотад хувийн хаустай. Энэ хотод маш олон гайхалтай спорт хүрээлэнгүүд байдаг. Онгоцны буудлаас нилээн хэдэн цаг явсны эцэст гэртээ ирлээ.
•Удаан ирсэнгүй шүү, сайхан байна.