Намайг тайвшруулах тэр нэгэн хоолой. Энэ дэлхийн хамгийн хүчтэй тайвшруулах эм мэт л...
Сайн уу? Намайг Jiseok гэдэг. Би найзуудтайгаа байх дуртай ч ихэвчлэн ганцаараа байдаг. Мэдэхгүй юм аа, хөгжилдөхөд заавал өөр хүмүүстэй байх хэрэгтэй биш шүүдээ тийм биздээ, ганцаараа байдаг ч би хангалттай хөгжилддөг бас радио сонсох надад хангалттай хань болж байдаг. Радиогоор сонсдог хэдийн танил болсон тэр хоолойнд би хайртай, үүнтэй л хөгжилддөг. Бие хүнийг нь танихгүй ч их дотно санагддаг, тэрний хэлж байгаа үг, үсэг бүр нь намайг тайвшруулдаг юм, хаа ч явсан сонсож байдаг радио цацагдаагүй үед өмнө, өмнөх бичлэгүүдийг нь сонсоод л...
Надад зориулсан мэт тэр зөвлөгөө, намайг уйтгарласныг мэдсэн мэт хөгжөөх хөгжилтэй ярианууд. Хэзээ нэг өдөр би түүнтэй уулзахыг хүсдэг.Даваа гарагийн өглөөг эрч хүчтэйгээр угтлаа. Би үргэлж л ийм байдаг, тиймдээ ч миний амьдрал бүтэмжтэй байдаг байх. Эцэг эхээсээ тусдаа амьдардаг учраас ажил хийж мөнгө олох хэрэгтэй бас надад ч амар. Би нэлээн нэр хүндтэй кафед ахлах бариста хийдэг. Манай кафед алдартай хүмүүс элбэг орж ирдэг болохоор нэр хүндтэй гэж байгаа юмаа. Хэзээ нэг өдөр миний хамгийн дуртай хоолой захиалга өгч байхыг би сонсмоор байна, ядаж царайг нь мэдэхийг бас өөрийн гараар хамгийн амттай кофег найруулж өгөхийг хүсч байна. Өнөөдөр ирэх ч юм билүү гэсэн горьдлоготойгоор ажилруугаа итгэл дvvрэн эрч хvчтэй хэвээр гэрээсээ гарлаа. Би өдөр бүр найддаг. Ажил дээрээ ирээд еерийгее бэлтгээд, өөр ямар ч кафед байдаггүй намуухан ч хегжилтэй енге аясыг бүрдүүлнэ. Ажилаа хийдгээрээ хийж үргэлж инээдэг ч тэр үргэлжийн зүйлээс нэг л ондоо инээмсэглэн байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ээ, ямар нэг онцгой явдал тохиох гэж байгаа мэт л ер нь хүнд нэг тийм совин байдагдаа. Бодолдоо түүний хоолойг санан мишээж байтал тэр л төсөөлөн бодож буй хоолой хэтэрхий бодит сонсогдоод байлаа. Төсөөлж байдаг ч ийм хурдан биелнэ гэж бодоогvй хvсэл минь... гайхамшигт хоолойтой тэр хvн миний өмнө гэрэл цацруулан зогсож байгаа нь зvvд ч юм шиг.
...: захиалга өгье.
Би:..
...: Уучлаарай захиалгаа өгье?
Би: өө уучлаарай та юу захиалах вэ? гэж сандарсан өнгөөр асуулаа. Тэр мөн үү? Хоолой нь мөн байна. Бурхан минь, түүнтэй би яриад зогсож байна шүүдээ.
..: американо нэг гүзээлзгэнийн мөхөөлдөс авъя.
Би: за ойлголоо, удахгvй таны захиалга бэлэн болно оо суудалдаа сууж байгаарай .