Нөмрөгийн нууц

87 5 0
                                    

Баяр машид цочирдов ийм чухал үед хаанаас ч юм , хэн ч юм ярьж  эхэллээ.

"Баяраа чишш. Би чамтай нэг жил хамт байлаа. Би багшийн чинь өгсөн нөмрөг байна. Чи одоо миний хэлснээр хийх хэрэгтэй шүү. Наад орон дээр унтаж байгаа Мишкин биш байна. Энэ бол Мишкиний сүнсний нэгээхэн нэг хэсэг. Чи хэрвээ наана унтаж байгаа Мишкинийг алах юм бол жинхэнэ Мишкин энэ харшид хүмүүс ирснийг мэдээд Наран, Гэгэ, Дарам гурав гурвуулаа зугтаж чадахгүй юм болно"

Баяр чимээгүйхэн ярвайж зогсож байлаа. Мишкин генералыг ингээд хөнөөх үнэхээр амархан санагдана.

"Баяраа, би чамд Мишкинийг хөнөөхөд туслая. Хэрэв Чи надад итгэж байгаа бол энэ өрөөнөөс гараад энэ харшны хамгийн өндөр давхарт байх ганц өрөөнд намайг нөмрөөд ор. Хэрэв миний таамаг зөв бол Мишкин хамгийн дээд давхарт сэрүүн байгаа. Учир нь Мишкин бол шөнө сэрүүн байдаг Шар шувуун төрлийн Чөтгөр."

Баяр эргэлзэж эхлэв. Сарай багшийн өгсөн нөмрөг үнэхээр яриад байна уу? Эсвэл энэ дайсны явуулга уу? Гэхдээ хэрэв энэ үнэхээр дайсан байсан бол миний нэрийг яаж мэдэж байгаа юм бол?

Баяр нөмрөгт итгэхээр үзэхээр шийдлээ. Логикоор бодох юм бол дайсны генералыг ингээд хөнөөх хэтэрхий амархан. Хэрэв энд унтаж байгаа хүн үнэхээр Мишкиний сүнс, оюуны хэсэг юм бол үүнийг алвал их аюулд унана.

Харин жинхэнэ Мишкинийг алах юм бол бүх Мишкиний сүнсний хэсгүүд үхнэ.

Баяр чиээгүйхэн өрөөнөөс буцаж гарав. Нөмрөгийн хэлснээр Баяр Мишкиний харшын хамгийн өндөр өрөө уруу дээшээ өгсөнө.

"Ухаантай хүү шүү. Баяраа миний хүү битгий айгаарай. Намайг чамаас өөр хүн сонсож чадахгүй. Чамд би яагаад энэ нөмрөг дотор байгаа түүхийг чамайг хамгийн дээд давхарт гарах хүртэл тайлбарлая. Тэгэхээр түүх ингэж эхэлж байгаа юм. Сарай багш чинь мянган жилийн өмнө Торог хотод ирэхдээ Мишкинд олзлуулаад шоронд хоригдсон юм." Хансагийн хөгшин хоолой сонсогдоно.

Баяр энэхүү хөгшиний үгэнд ямар нэгэн алдаа байгаа эсэхийг машид сайтар сонсоно. Энэ хөгшин эр өөрийгөө Баярын нөмрөг гэж хэлсэн ч Баяр одоо хүртэл ихэд сэрэмжилнэ.

Баяр одоо энд хүнтэй ярилцаж болохгүй. Хэрэв ярих аваас хүн сонсоод баригдах аюултай тул Хансагийн үгийг чимээгүйхэн сонсоно.

" Би Торог хотын өмнөх цэргийн генерал байсан юм" Ханса энэ үгийг хэлвэл Баярын нүд бүлтийгээд дээшээ шатаар алхахаа зогсоов.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ