Стратеги

115 4 0
                                    

Баяр, Гэгэ, Дарам, Наран дөрөв пайзандаа сүнсний хүчээ шингээв.

"Торог хотын цэргийн хүчний тайлбар:
Торог хотод 3000 1-р зэрэглэлийн чөтгөрийн байлдагчид, 300 2-р зэрэглэлтийн чөтгөрийн ахлагч, 30 3-р зэрэглэлийн чөтгөрийн офицер мөн Мишкин хэмээх цэргийн генерал бий. Та бүхэн одоо Чан ойн голд байгаа ба Чан ойгоос Зүүн хойшоо 20км өргөнтэй уулсын хөндий, уулсаас зүүн хойшоо 40км зайд Торог хотын хамгаалалтын хэрэм бий. Торог хотын хойд зүгт Ян гол урсдаг ба Торог хотоос хамгийн ойрхон Чөтгөрийн хот Бэрэг хот юм. Торог хот 30км радиустай тойрог хэлбэрийн хот бөгөөд Генерал, хотын захирагчийн харш хотын тэн голд бий. Та бүхэн өнөөдрөөс 30 өдрийн дараа Чан ойд пайзтайгаа орох юм бол автоматаар Бишбал хот уруу шилжинэ. Тийм учир пайзаа бүү алдаарай. Амжилт хүсье."

Баяр мөн нөхдийнх нь нүдэнд ойр орчмын газарзүйн зураг харагдана

Наран цаас гарган ирэн газрын зургыг тоймлож зураад тооцоолол хийж эхэллээ. Наран бол энэ багын цөм тархи. Гол дайралтын стратегийг Наран гаргах юм.

Гэнэтхэн хэсэг бүлэг сурагчдийн толгойлогч гэмээр нэгэн залуу чангаар олон хотын Тэнгэрийн сурагчдад хандан үг хэлэв.

"Би Бишбал хотын Тэнгэрийн сургуулийн багын ахлагч Маркус байна. Бусад сурагчид сонсоцгоо." Царайлаг саарал үстэй хүүхэд хэлвэл бусад сурагчид анхаарлаа хандуулав

"Манай Бишбал хотын Тэнгэрийн сургууль энэ жил Завсрын ертөнцийн 30 том хотуудтай нийлж холбоо үүсгэсэн. Манай холбоог Бишбал хотын Тэнгэрийн сургууль тэргүүлж байна. Та бүхэн угаасаа мэднэ. Энэ тэмцээнд ирсэн 10 хүн тутмын 1 нь амьд үлддэг. Үнэнийг хэлье та бүхэн амиа алдах тун өндөр эрсдэлтэй байна. Гэхдээ бидний холбоонд элсэж орох бол та бүхний амиа авч үлдэх магадлал өснө." Маркус урнаар илтгэв

Бусад хүүхдүүд хоорондоо ярьцгаав.

"Наран бид нар яах ёстой бэ? Энэ хүмүүсийг дагах уу?" Гэгэ санаа зовнингүй асуув

"Гэгэ чишш, би шийдээгүй байна." Наран ихэд нухацтай царай гаргав.

Маркус өндөр хоолойгоор дахин хэллээ. " Бид нар энд майхан барьж хуаран барина. Манай холбоонд нэгдэхийг хүсвэл бид нар өнөөдөр энд бүртгэл хийнэ. Дараа нь 20 хүнтэй салаа, 200 хүнтэй салаа зэргээр дахин хуваарилалтанд орж Торог хотыг нэгдсэн хүчээр дайлаар мордоно. Хэрэв манай холбоонд нэгдэхийг хүсвэл эндээ үлдэнэ үү."

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang