Хичээлийн анхны өдөр

107 5 0
                                    

Эдэний Алхимич их танхимд байсан бүх хүний ой дурсамжыг өөрчиллөө. Мэдээж энэхүү шидийг зөвхөн өөрөөсөө сүнсний хүчээрээ сул дорой хүмүүст ашиглаж болдог. Баяр хэдийгээр төгс сүнсний зохилдлогоотой хэдий ч гэсэн түүний сүнс ердөө хорин дөрвөн настай. Харин энэхүү шидийг хэрэглэж буй Тэнгэрийн сургуулийн алхимич хамгийн багадаа гурван мянган жилийн настай сүнстэй.

Хүмүүсийн дурсамж Баярыг төгс сүнсний зохилдлогоотой гэдгийг мартан, харин Баярыг онц сайн сүнсний хүчтэй гэдгээр орлогдлоо. Дарамын толгой эргэж, "Баяр үнэхээр сайн юм. Анх уулзахад л энгийн хүн биш гэдгийг мэдсэн юм. Онц сайн сүнсний хүчтэй юм байна шүү дээ."

Баяр Дарамтай шалгалтаа өгч дуусаад салах ёс гүйцэтгэв. Гэхдээ энэ салах ёс урт удаан хугацааны салах ёс биш, харин удахгүй уулзах анд нөхдийн салах ёс болно.

Тэнгэрийн сургуулийн их хаалганы гадна олон хүн зогссон байна. Энэ хүмүүсийн зарим шинээр бүртгүүлж, зарим удахгүй гарч ирэх найз нөхдөө, харин маш цөөхөн хүмүүс гэр бүлийн хүнээ хүлээж байлаа. Энэ хүмүүс дунд өөрийн энгэрээ чангаар атгасан Сарантуяа зогсоно. Тэрээр хүүгээ Тэнгэрийн сургуульд элсэж чадахыг машид хүсч байлаа. Учир нь хүмүүсийн ярьж буйгаар бол Тэнгэрийн сургуульд элсэж чадсан хүний сүнс эгэл жирийн амьдралаар бус, харин илүү тансаг амьдралаар амьдрах нөхцөл бүрдэх байлаа.

Баяр хүү машид гуниглан, урвайж гарч ирлээ. Энэ царайг харсан Сарантуяа хүүгээ шалгалтандаа тэнцсэнгүйг мэдээд хүүдээ урмын үг бэлдэн хүлээн.

"Миний хүү шалгалтандаа тэнцсэн үү?" сулхан дуугаар Сарантуяа хүүгээсээ асууна. Мэдээж тэрээр хүүгээ тэнцээгүй гэгдийг гадарласан байлаа. Тийм учраас хүүгээсээ их хүлээлттэй байгаа мэт асуувал хүү нь өөрийгөө ээжийнхээ урмыг хугалсан гэж гутарч магадгүй.

Баяр хүүгийн гутарсан, урвайсан царай гэнэт хувирч, "Ээжээ, би тэнцсэн.!!" гэсэн машид сэргэлэн дуу гарч ирлээ. Энэ сэргэлэн цовоо дуу хоолой Сарантуяаийн зүрхийг цочоох шиг болж, Сарантуяа итгэж чадамгүй дуугаар "Миний хүү тэнцсэн гэнээ? Чи сая юу гэсэн бэ?" Өөртөө итгэж ядам байдалтай Сарантуяа хүүгээсээ давтан асуулаа.

"Ээжээ, хүү нь тэнцсэн. Хараа энэ намайг тэнцсэний хаш тэмдэг." Баяр хүү өөрийн гартаа байх Тэнгэрийн сургууль гэсэн ногоон өнгийн хаш тэмдэгийг ээждээ гарган үзүүлэв. Энэ үед эргэн тойронд байсан хүмүүс хүү уруу атаархсан харцаар харж байлаа. Учир нь олон мянган хүмүүсээс цөөхөн хүмүүс хэдхэн хүн энэ сургуульд тэнцдэг байв. Харин мэдээж энэ хүмүүсээс тэнцсэн хүн зөвхөн Баяр байлаа.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin