Аз жаргалтай өдрүүдийн төгсгөл

233 9 7
                                    

Баяр эмнэлэг дээр очин, цагдаагийн хэсэгт хоёр удаа мэдүүлэг өглөө.

Задлан шинжилгээний дүгнэлтээр Мишээл зүрхний дутагдлаар нас барсан нь тогтоогджээ.

Баяр маргааш шөнө нь Чанд хотоор дамжин Бишбал хотод ирлээ.

Бишбал хотын Хувь тавилангийн зохицуулах хорооны үүдэнд Баяр орж ирвэл үйлчлэгч авхай инээмсэглэн хэллээ.

"Баяр ноёнтон та ямар хэргээр ирсэн юм бол?" Шаргал үст үйлчлэгч эиэгтэй бөхийн хэллээ.

Өндөр хэргэмт язгууртан хүн өндөр бурхны албийг хашихгүй байлаа ч өндөр хэргэмт язгууртанг хүндлэх нь маш чухал.

"Аан, танай зохипуулах хорооны бичиг хэргийн хэлтсийн дарга Нараньай уулзах гэсэн юм, Наран өрөөндөө байгаа юу?" Баяр тайвнаар хэллээ.

"Байгаа, та ороод уулзаж болно. Та гэхдээ энэ болор бөмбөлгөнд гараа тавина уу. Ямар хүн орж гарч байгааг бид тэмдэглэн үлдээх хэрэгтэй байдаг юм." үйлчлэгч эмэгтэй хэлвэл Баяр баруун гараа болор бөмбөлгбөн дээр тавиад дотогш нэвтрээд Нарангийн өрөө уруу яваад орлоо.

"Тог тог"

"Ороод ирээ." Ихээхэн сайхан уран гуалиг биетэй, шатаж буй гэмээр час улаан үстэй Наран ширээнийхээ араас хэлэв.

Нарангийн өрөө язгууртан хүнийх, мөн хотын Хувь тавилан зохицуулах хорооны бичиг хэргийн хэлстийн дарга учир ихэд тохижсон сайхан хараана.

Баяр хаалгийг онгойлгоод орж ирвэл

"Даргаа би орж болохуу?" хэмээн ёжтой аргаггүй жуумалзан хэлэв.

"За ямар өргөдөл бэ?" гээд Наран толгойгоо өргөн харвал өөрийнх нь багийн найз Баяр мишээгээд зогсч байлаа.

"Өө Баяраа, ямар сонин хүн бэ? Миний найз долоо хоногын өмнө ажилд ороход хаашаа алга болчирвоо?" Наран инээмсэглэн суудлаасаа босоод Баяр уруу очин тэврээд авлаа.

"ммна... Санасан байна." Наран нүдээ анин инээмсэглэн хэлэв.
Ззззз
"Тиймээ санасан байна шүү." гурав орчим секунд тэврэлдсэн найзууд хажуу буйдан дээр сууцгаав.

"Баяраа ямар хэргээр ирсэн юм бэ? Найздаа шинэ ажилд ороод баяр хүргэх гэсэн юмуу?" Наран нүдээ бүлтийлгэн харвал.

"Юу л даа. Наран үүнийг чамд," гээд Баяр дотоод орон зайт хүзүүний зүүлтийг Наранд бэлэглэв.

"Яахнав дээ, хоёулаа ямар танихгүй улсууд биш дээ." Наран өөрт нь зориулсан дотоод орон зайт хүзүүний зүүлтийг аваад асуув.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin