Номын сан

111 6 0
                                    


"За ангиас хэдүүлээ ч гэсэн гарахуу? Багшийн хэлсэн номын сангуудаар орж үзэх үү?" Баяр итгэлтэйгээр хэлнэ.

Яг одоо Баяр өөрийнхөө багийн гишүүдтэйгээ хамтран Сарай багшийн өгсөн даалгаврыг хамгийн түрүүнд гүйцэтгэхээр зорьсон байлаа. Учир нь түүний найзуудыг гоочилсон Барханы багийнхнаас дор орвол Баяр хаашаа харж нүүрээ улалзуулахаа мэдэхгүй байв.

"За тэгье" Дарам ч гэсэн цаг алдахыг хүссэнгүй. Эртхэн шиг тулааны шид, хамгаалалтын шид сурч Наранд гайхуулахыг хүснэм.

Баярын багийнхан цугтаа шилжилтийн хаалгаар Тэнгэрийн сургуулийн их танхимд ирлээ. Их танхимаар олон хүн холхилдох ба яг одоо Тэнгэрийн сургуулийн завсарлага болно.

Их танхимаар олон зуун сурагчид холхилдоно. Зарим сурагчид өөр төрлийн амьтдын сүнстэй байв. Духан дээрээ хоёр эвэртэй, бор өнгийн үслэг залуу мөн уран гуалиг мэт эмэгтэй хүн атал согоо мэт дөрвөн хөлтэй эмэгтэй явна. Энэ бүгдийг харсан Баярын багийнхан ихэд гайхна.

"Энд бас шидийн амьтад сурдаг юмуу?" Баяр гайхангуй амандаа бувтналаа.
"Тэнгэрийн сургуульд бас янзан бүрийн сүнснүүд сурдаг ч хүний сүнс энд давамгайлдаг юмаа." Наран хариуллаа. Наран хариулж дуусаагүй атал ходоод нь хурхирч буй араатан мэт дуугарлаа.

Наранг өлссөнийг мэдсэн Гэгэ Дарам хоёр бие биерүүгээ харан давшин уралдана.

"Хэдүүлээ юм идэцгээхүү? Би дайлья" Гэгэ уриалангахуй хэллээ. Тэрээр зургадугаар зэрэглэлийн Эдэний алхимичийн хүү учраас мөнгөтэй явах нь аргаггүй.

Гэгэгийн баян тансаг занд Дарам тийм ч дуртай биш. Гэсэн хэдий ч Гэгэ нэгэнтээ дайлья гэсэн учраас яалтай билээ.

"Ингэхэд хэдүүлээ хаана хооллохуу?" Дарам асуулаа. Түүний дотор хамгийн үнэтэй гэсэн газар хооллож Гэгэгийн мөнгийг шатаах хорлонтой гэмээр санаа төрөв.

"Тэнгэрийн сургуульд дэлхий шиг орчин үеийн хоолны газар байдаг гэж сонссон.Тийшээ л явж үзмээр байх юм." Нарангийн нүд нь гэрэлтэж, гялтганана. Наран дэлхий дээр амьдарч үзээгүй учраас ээж аавийнх нь амьдардаг асан дэлхийн хоол ямар амттай байдаг бол? Ямар байхыг мэдрэхийг хүсч байлаа.

"Дэлхийн зоогийн газар аа?" Баярын нүд сэргэн, дотроо гайхширлаа.

Сүнсний ертөнцөд, Чанд хотод сүнсний эрчим шингэсэн хүнс зөвхөн байдаг учраас ямар ч хоол хийсэн дэлхийн хүнсээр хийсэн хоолтой адилхан амтыг тэрээр энд амталж үзээгүй. Харин дэлхийн амттай хоол байгааг сонсоод Баярын нүд нь сэргээд ихэд сониучирхав.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz