Сарай багшийн гэнэтийн бэлэг!

102 6 0
                                    


Баяр, Дарам, Наран, Гэгэ дөрвүүл хамтаар номын уншлагын тусдаа өрөөнд орвол хааш хаашаагаа 6 метр томоохон өрөө байв. Өрөөний хананд хэний үл мэдэгдэх хөрөг зургууд, хана түшин тавьсан буйдангууд, голдоо тойрог ширээ байна.

"Тухтай өрөө байна шүү. Ном унших жижиг өрөө гэсэн ч үнэндээ манай зочны өрөөнөөс ч том юм." Баяр уулга алдан хэллээ.

" Хэдүүлээ энэ ширээг тойрон суугаад номыг уншихуу?" Гэгэ өрөөний голд байх тойрог ширээг заан хэллээ.

Дөрвөн хүүхэд ширээг тойрон сууж, үрчийж, гандсан бор номоо ширээн дээр "Пад!" хийн тавилаа.

"За уншиж эхлэе. Би номыг сөхөөд чангаар уншиж өгөхүү?" Гэгэ-ийн аав Эдэний алхимич учраас тэрбээр Эдэний алхимитэй холбоотой номыг уншихад нэн таатай байв.

Номын эхний хуудсыг жижигхэн гараараа Гэгэ сөхвөөс номоос нарны гэрэл гэмээр тод гэрэл гарч Сарай багшийн хоолой гарав "Нэгдүгээр ангийн Гэрэлт-Од, Наран, Дарам, Баяр та дөрөвт мэнд хүргэе." хэмээх хоолой чангаар сонсогдов.

Энэ үед хүүхдүүд цочсондоо ухасхийн босохоо дөхөв. Тэр ч бүү хэл хойшоогоо хэнэггүйхэн сандлынхаа хоёр хөл дээр дайвалзан сууж байсан Дарам хойшоо унангаа алдав.

"Ёохх, яг унах шахлаа." Дарам гүнзгий амьсгаа аваад, зүрхэндээ гараа тавин Баяр уруу "Юу болов оо?" гэсэн харцаар харлаа.

Гэтэл саарал өнгийн утаат манан гэмээр зүйл номын эхний хуудсаас боргилон гарч, 3D хэмжээст, тохой хэрийн өндөртэй Сарай багшийн дүр холограм хэлбэрээр гарч ирэв.

"Сарай багш!" Наран гайхшран, нүдээ бүлтэлзүүлэн хэлэв.

Сарай багшийг Эдэний алхимын номын сангийн "Багийн дэмжих шид"-ийн номноос гарна гэж хүүхдүүдийн нэг нь ч санасангүй. Тэд бүгд бие биерүүгээ мэлзрэн гайхан харж, юу хэлэхээ мэдэхгүй тавьтаргүйтнэ.

"Сайн байна уу? Багшаа." Дарам хамгийн түрүүнд язгуур овогт үхлийн бурхны дүрийг хараад ухаан сэргэж мэндлэв.

Сарай багшийн тохой өндөртэй холограм дүрс хагас тунгалаг, хагас биетэй гэмээр гэрэлтэж байв. Энэхүү дүрсийг харсан Баяр дотроо дэлхийн гариг хоорондын дайнтай кинон дээр гардаг ирээдүйн мэдээлэл дамжуулах технологийг дотроо санан төсөөлөв.

Гэгэгийн нүд гэрэлтэн уулга алдаад "Ааааан~ энэ чинь багшийн оюуны нэг хэсэг байна шүү дээ. Аав эзгүйдээ гэртээ энэхүү шидээр өөрийнхөө нэг оюуны хэсгийг үлдээгээд санаа амар яваад өгдөг юм. Гэртээ эргээд ирэхэд оюуны хэсгээ буцаагаад авчихад гэр тую болсон бүх талаар мэдэж болдог." ихэд догдолсон шинжтэй чангаар хэлнэ.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Donde viven las historias. Descúbrelo ahora