Бэлтгэл

136 5 0
                                    




Тэнгэрийн сургуулийн арын хашааны зүчээ.

Зүчээн дотор Дарам, Гэгэ, Наран гурвал Баярыг хүлээнэ.

"Баяр өдийд ирчихсэн байх ёстой доо." Гэгэ санаа зовнонгуй хэллээ.

"Арай номын санчид баригдчихсан юм биш биз дээ. Тэгвэл сургуулиас бид хөөгдөнө дөө." Дарам хумсаа мэрж байхдаа хэллээ.

"Хэрэв баригдсан бол өдийд бас номын санчтай энд ирчихсэн байх ёстой доо." Наран хөвгүүдийг тайвшруулан хэллээ.

Зүчээний шалан дор хар утаа маналзав. Энэ утаа Сарай багшийг  1-1 ангид орж ирэхтэй зэрэгцэж суунагласан утаатай яг адилхан байв.

"Үгүй ээ . Би Тэнгэрийн сургуульд орсон хоёр дахь өдрөө ингээд сургуулиасаа хөөгдмөөргүй байна." Дарам айн сандрангуй хэллээ.

Хар утаан дундаас нэгэн хүн гарч ирэв. Энэ хүн өндрөөрөө 6 настай хүүхэдтэй адилхан өндөртэй ба гурвалын хамгийн сайн мэдэх Баяр байв.

"Залуусаа би гараад ирлээ." Баяр инээмсэглэн хэллээ.

"Чи, чи.. чи яаж үүнийг сурчихваа?" Дарам бүхэл өдрийн турш Баярыг 50м зайд шилжүүлэхийг сурахын тулд өдөржингөө хичээллэсэн гэж бодхоор элэг зүрх нь эмтэрч байв.

"Аан. Энэ үү? Сарай багш намайг шилжүүллээ." Баяр бүх болсон явдлаа Дарам, Гэгэ, Наран гуравт тайвбарлаж өглөө

. . .

"Тэгэхээр бид цуст тэмцээнд орох ёстой болсон гэсэн үг үү?" Наран ихэд баярлангуй хэллээ.

"Гэхдээ Сайнчу ахын хэлсэнээр арван хүнээс нэг нь л эргэж ирдэг гэсэн." Дарам хэллээ.

"Одоо бид дөрвөл орох нь нэгэнт тодорсон. Дахиж хичээлдээ суух шаардлагаггүй. Хоёр өдрийн дараа 14 цагаас Сарай багшийн өрөөнд бүгд цуглана гэсэн шүү." Баяр урам зоригтойгоор хэлэв.

"За тэгэхээр бид цуст тулаанд ордог юм байж.. Гэхдээ одоо хэдүүлээ энэ өмхий зүчээнээс гарах цаг болсон юм бишүү?" Гэгэ хамраа дарсан байдалтайгаараа хэллээ.

"Өө, нээрээ гадаа их орой болсон байна. Бид хурдан гэртээ харьцгаахгүй бол бидний гэр бүлийнхэн санаа зовно шүү." Баяр тэнгэрт мандсан тэргэл саранг хараад Дэлхий дээрх гэр бүлийнхэн өөрийг нь сэрэхгүй байгааг хараад түргэн тусламж дуудсан байх вий гэхээс санаа зовно.

" За тэгүүл хэдүүлээ зүчээнээс нууцаар гарцгаагаад гэртээ харьцгаая. Нөгөөдөр Сарай багшийн өрөөнд уулзацгаая." Наран инээмсэглэн, догдлонгуй хэллээ.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Onde histórias criam vida. Descubra agora