Хоёр жилийн дараа сургуульд орсон нь

161 3 0
                                    

Завсрын ертөнцөд Баяр хүү ээжтэйгээ өдөр бүр уулзахаар очно. Хайрт ээжийн өдөр бүр хийж өгөх амтат хоол завсрын ертөнцийн амьтдын сүнсний эрчимтэй.

Хэрэв зээ эгэл үхсэн хүний сүнс сүнсний эрчимтэй хоол идвэл өөрийнхөө сүнсний хүчээ л нөхөж авдаг. Үхсэн хүн сүнсээ хүчирхэгжүүлэхийн тулд Алхимич нарийн бэлтгэсэн машид үнэтэй үрлэн эм, тан уух шаардлагатай байдаг. Мэдээж жирийн оршин суугчдад энэ үнэтэй үрлэн эм, тангууд хэтэрхий үнэтэй.

Мөн Тэнгэрийн сургуульд сурдаггүй, Завсрын ертөнцөд байх хугацаагаа дуусгаад Диваажинд очих сонирхолтой хүмүүст энэ үрлэн эм, тангууд огт хэрэгцээгүй.

Зөвхөн Тэнгэрийн сургуульд сурдаг сурагчид мөн бурхдын албатад энэ үрлэн эм, тангуудыг авч уух тун чухал.

Сонирхолтой нь Баяр хүүгийн бие амьд учраас түүний сүнс бусдаас онцгой байв. Баяр хүүд сүнсний эрчимт хоол хүнс бусад хүнийхээс зуу дахин хүчтэй нөлөөлнө. Тэрээр идсэн эгэл жирийн сүнсний эрчимт хоолоо өөрийнхөө бодит биедээ авч дахин дахин биедээ боловсруулдаг. Сарантуяагын хийсэн хоол хэдийгээр харьцангуй хямдхан материалаар хийсэн ч хамгийн үнэтэй материалаар хийсэн, хамгийн шилдэг Алхимичийн үрлэн эмтэй эн тэнцэхүйц Баяр хүүд нөлөөлж байв.

Баяр хүүгийн сүнс өдөр бүр сүнсний эрчмээр нөхөгдөж, өдөр бүр түүний ухаан тэлж, улам илүү эрүүл цовоо болжээ.

Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрлөө. Сүнсний ертөнцөд намар цаг айсуй. Хар өнгийн наран улаан тэнгэрт мандсан байлаа. Сэрүүн салхи сэвшин үлээж өмхий хотын гудамж хамар цоргим өмхий үнэрээ салхинд хийсгэнэ. Энэ үе бол завсрын ертөнцийн хамгийн сайхан үе билээ. Хамгийн анх сүнсний аялал хийж завсрын ертөнцөд ирснээс нэг жил даруй өнгөрсөн байна.

Баяр хүү хэдийгээр одоо таван настай ч тэрээр сүнсний эрчимт хоол иддэг болсноос одоо арван таван настай хүүхдийх шиг сэтгэдэг болсон. Анхандаа өдөр нь дэлхийд сэрүүн, харин шөнө бие нь амарч байхад сүнс нь завсрын ертөнцөд сэрүүн байснаас улбаалж үеийнхнээс илүү ухаантай болсон гэж бодсон. Харин хожим тэрээр сүнсний эрчимт хоолноос улбаалж хурдан ухаантай болж байгаагаа мэдэрсэн. Ийм учраас тэрээр аль хэдийн нууцаар уншиж сурч, тооны энгийн үйлдлүүдийг цээжээр хийдэг болсон. Мөн тэрээр аливаа зүйлийг маш сайн тогтоох чадвартай болсон.

Баяр хүүг гаднаас нь харвал бие сүнс хоёул таван настай хүүхдийх шиг хэрнээ ухаан бодол нь арван таван настай хүүхдийнх шиг байв.

Тэнгэр газрын заагт /Fantaisie Maximale/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin