.1.

10.1K 585 19
                                    

Үхлийн ор.

Тэр минь үхлийн орон дээр хэвтэж байгаа. Удаан хугацаа үлдээгүй гэж эмч нар хэлээд өөр тасагруу шилжүүлсэн нь хүндэрсэн, найдлаггүй болсон олон арван өвчингүүдээр дүүрэн тийм л тасаг. Тэд бүгд гялгар хөшгөөр нэнээсээ тусгаарлагдаж, хүчтэй өвчин намдаагч, амьсгалын гуурсны ачаар л амьд нэртэйгээр үхлүүт байдалтай өдөр хоногыг өнгөрөөн, өөрийнхөө сүүлчийн хормыг чих тавин хүлээж буй.

Дур булаам өргөн дух, хацар, өндөр хамар, цагаан царай нь одоо нэгэнт гундаж, тэр минь нэгэнт эргэлт буцалтгүйгээр үхэлтэй нүүр тулж орхисон билээ.

Бид гэрлээд өдгөө таван жил болж байгаа бөгөөд тэр минь өвдсөнөөс хойш 2 жил шахам болжээ. Уушигний хорт хавдар гэж оношлогдсон тэр өдрөөс хойш хэрвээ тэр минь зөрүүд зангаасаа болж эмчилгээ хийлггэхгүй гэж зүтгээгүй бол, хэрвээ дэргэдээ байгаа намайг арай илүү хайрлаж, өрөвдсөн бол өдгөө ийм болохгүй ч байх байсан юм билүү? Үүнийх нь төлөө би түүнд гомдох ч өдөр өдрөөр үхлийн саварт булаагдаж буй түүнийгээ харамлаж нандигнасандаа хормын зуур ч дэргэдээс нь холдоогүй.

Харин бидний хурмын 5 жилийн ойн өдөр, тэр минь надаас сүүлчийн хүсэлтээ биелүүлж өгөхийг гуйхдаа нүд нь нулимсанд бүрхэгдэн цийлгэнтэж байв.

Түүний хүсэлт бол түүний хайртыг олж өгөх явдал байлаа.

Биднийг учрахаас тэртээ өмнө. Ердөө 20хон насандаа учирсан гэнэн томоогүй, гэхдээ мартагдамгүй нандин тийм хайрынх нь эзэн бүсгүйг би хайртынхаа төлөө хайхаар болов. Түүний надад өгсөн тэмдэглэлийн дэвтрийг атгаад тэр эмнэлэгээс гарахдаа би гомдлын нулимсаа тэвчилгүй асгаруулсан хэдий ч түүнийг гэх хайр минь намайг хайрлалгүй өөр нэгнийг сэтгэлдээ бодож өдийг хүрсэн эр нөхрөө үзэн ядах гэж зүрхэлсэнгүй.

Харин ч түүндээ хайртыг нь олж өгөхөөр би сэтгэл шулуудсан юм.

Энэ эрэл бол би хайртынхаа хайртыг хайх эрэл. Эрлийн төгсгөлд харин хайрт минь намайг орхих биз ээ.

Дараа өдөр би эмнэлэгрүү биш, онгоцны буудлыг зүглэн, том цүнхээ чирсээр алхав. Хувцас хунар хийсэн том гар цүнх, дээр нь бас жижиг сажиг ойр зуурын зүйлсээ хийсэн хөх үүргэвчтэй би тольны тусгалд өөрийгөө харахдаа инээмсэглэх гээд чадсангүй. Ердөө 29 настай гэхэд би дэндүү хөгшин харагдаж байх юм. Арчилхаа больж хуурайшсан арьс минь хөвхийж, хамгийн сүүлд хэзээ засуулснаа үл санах үс минь боолтонд орсон хэрнээ арзайн үзэгдэнэ.

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now