.11.

5.3K 689 89
                                    



- Тавтай морил.

Амьсгалын аппараттай хэвтэх турж эцсэн эр сулхан дуугаар ийн хэлэх бөгөөд түүнийг хүрээлсэн гялгар хөшгийг яран зогсох бүсгүй түүний өмнөх сандалыг татан суулаа.

- Сайн уу?

Би ийн хэлээд түүний гараас зөөлхөн атгахад намайг эндээс явахад байснаасаа илүү турж, гар нь үхлийн хүйтнийг өөртөө агуулж байв. Нөхөр минь өөрийгөө хүчлэх мэт гараас минь зөрүүлэн атгаад инээмсэглэн

- Чи олчихжээ гэж дуугарахад амьсгалынх нь аппарат цантан царгина.

- Тэгсээн. Олчихсон.

Би түүнрүүгээ инээмсэглэв.

- Ашгүй дээ.

Тэр минь санаа нь амарсан байртай уртаар амьсгалан нүдээ анив.

- Баярлалаа.

Би ийн хэлээд түүнийхээ гарыг хацартаа наан орных нь өнцөгийг дэрлэн нүдээ аньлаа. Эцэст нь эргэн ирсэн миний гэр.

Орвонгоороо эргэж, будилаанд хутгалдаад байсан сэтгэл минь нөхрөө хараад ийн тайвширч байгаа нь гайхмаар юм.

...

Намайг гартаа шинэхэн цэцэгсээр боосон баглаа барьсаар нөхрийнхөө өрөөнд ирэхэд тэр минь Саратай хамт хооллож байлаа.

Сара бол өнөөх гэлэнмаа шүү дээ.

- Ирчихсэн үү? гэсээр нөхөр минь надруу инээмсэглэх бөгөөд түүний царай зүс өмнөх өдрийг бодол илүү дээрдсэн үзэгдэнэ.

- Тийм ээ. Хооллож байгаа юм уу?

- Дөнгөж л эхэлж байна. Чи хамт ид л дээ хэмээн Сара инээмсэглэн хэлээд Тэхёны дэргэдээс холдон надад суудал гаргахад би түүний орны дэргэдэх цэцгийн вааранд өнөөх баглаатай цэцэгсээ хийчихээд суулаа.

- Чи үргэлжлүүлж бичсэн үү?

Тэхён надруу гэрэлтсэн нүдээр харах бөгөөд би түүнрүү инээмсэглээд

- Жаахан л. Чи уншмаар байна уу?

- Тийм ээ. Уншмаар байна.

Би түүнд өчигдөр бичсэн гар бичвэрээ дэлгэн өгөхөд тэр нухацтай гэгч нь дэвтэр дээрхийг уншиж эхлэв.

Энд ирсэн эхний өдрөөсөө хойш би дахин бичиж эхэлсэн бөгөөд өглөө бүр Тэхён надаас шинээр бичсэн эсэхийг минь асуун, яг л редактор аятай ийнхүү унших болсон юм. Яг л хуучин шигээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 16, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now