.5.

2.9K 431 21
                                    


Миний харж чадсан зүйлс юу байсан юм бол? Гэрлэлт, хайр, жаргалтай амьдрал. Би тэгж л төсөөлж байлаа. Нөхөртэйгөө хамт үхэн үхтлээ жаргалтай амьдрана.

Гэхдээ тэр өвдчихсөн.

"Ийм зүйл хэлж байгаад уучлаарай. Гэхдээ таны нөхөрт одоо амьд үлдэх найдвар үлдээгүй"

Цагаан халатан дээрээ чагнуур тохсон 50 орчим насны эмч ардуураа байхад рентгэн зураг өлгөсөн өрөөндөө намайг урьж дуудаад ийн хэлсэн. Түүний хоолой өрөвдсөн сонсогдож байлаа.

Үүний дараа би хэрхэн түүнийхээ эмчлүүлж буй өрөөний үүдэнд очсоноо санахгүй юм. Юутай ч би өрөөнийх нь үүдэнд нөхөрлүүгээ хараад зогсож байсан. Тэр минь өвдөж эхлээд удаагүй байсан тул сүүлд харснаас минь илүү чийрэг, цовоо харагдаж байв.

Химийн эмчилгээнээс болж ноосон малгай өмсөх болсон хэдий ч эмнэлэгийн хувцас түүнийг муухай харагдуулдаггүй байлаа. Царай нь гэрэлтэж, харц нь амьд байсан.

Тэр надруу инээмсэглэн гараа даллахад шуунд чинь зүүлттэй байсан дуслын систем санжигнан хөдөлж нөхөр минь өвдсөндөө ярвайн, гэсэн ч надруу инээмсэглэсээр л байлаа.

"ирчихсэн үү?" хэмээхдээ тэр намайг нааш ир хэмээн гараараа даллаад орныхоо дэргэд суухыг заав. Би түүний дэргэд очин суухдаа өөрийгөө хичнээн сул дорой болохыг ухаарч байлаа. Өдөр өдрөөр хайрт минь үхэж байхад би юу ч хийж чадахгүй нь.

"Тэхён аа, чи хоолоо идсэн үү?"

Зангирч ядах хоолойгоо хүчлэн ингэж дуугарахад нөхөр маань инээмсэглэн

"үгүй ээ, ойрдоо хоол идэх дур хүрэхгүй юм. Тэнд орхичихсон" гээд өрөөний буланд байх ширээрүү заалаа. Тэр ширээн дээр түүний минь идэлгүй орхисон хоол үзэгдэнэ.

"идэх хэрэгтэй шүү дээ. Би чамд өөр хоол хийж өгөх үү?"

"хэрэггүй ээ, ядарчихна. Би ямар жаахан хүүхэд биш дээ. Зүгээр л өлсөөгүй байна. Эмнэлэгээс гарахлаараа л чиний хийсэн хоолыг ханатлаа идье"

Нөхөр минь ингэж хэлээд надруу инээмсэглэхэд би дахин тэвчихгүйгээ ойлгосон. Тэгээд уйлсан. Түүнийг үхүүлэхийг хүсэхгүй байхад тэр заавал намайг орхих болчихлоо шүү дээ. Би яах вэ?

Намайг уйлж эхлэхэд тэр минь сандарсангүй. Зүгээр л гараа сунгасаар хацарт минь зөөлхөн хүрэв. Тэр үед түүний гар дулаахан байлаа.

"хэл л дээ Ёорүм аа. Юу болоов? Яагаад уйлж байгаа юм?"

Би хэлж чадсангүй. Түүний намуухан тайван хоолой, надруу ширтэх асуулт нэхсэн харцны дор би үг дуугарч чадсангүй.

"би үхэх юм гэнэ үү?"

"Тэхён аа"

"зүгээр дээ, бүх зүйл сайхан болно. Битгий уйл"

- Ингэхэд чамайг хэн гэдэг юм?

- Намайг уу? Ким Тэхён.

Бүгд баярлан хөөрөлдөх Недерландийн нэгэн жижиг тосгонд хурим хийгч хоёрын голд томоос том бялуу сүндэрлэж, саяхан бүжиглэж асан хүмүүс одоо тэднийг үнсэлцэхийг шаардан дор бүрнээ хундага өргөцгөөжээ.

Би удаанаар баярын талбайг орхин, нэгэнт харанхуйд автсан ойн зүг алхаж эхэллээ. Энэ бүгд тэр чигтээ худал хуурмаг юм.

Хайр ч тэр, аз жаргал ч тэр, итгэл найдвар, баяр хөөр, бусдын баяр хүргэх үгс. Нэг л өдөр мартагдаж, нэг л өдөр худал хуурмаг бүхэн нь ил гарна. Яг л минийх шиг.

Би энэ бүхнийг хэзээ ч олж харж байгаагүй аж. Харин одоо дэндүү тодоор харж байна.

- Авгай, хөөе авгай. Ёорүм аа

Ардаас минь нэрийг минь дуудахтай зэрэгцэн би эргэж харлаа. Найрын чимээ дуулдахаа больж, би гүн харанхуй ойн дунд зогсох бол өнөөх залуу надас холгүй амьсгаадан зогсоно.

- Яасан?

Би арай хийн дуугарлаа. Өөрийгөө даарч буйгаа, өлсөж буйгаа, өдгөө ямар ч итгэл найдвар, бодох санах зүйлгүй хоосорсон буйгаа л мэдэрч байв.

- Юу... тэр намайг ингэж хариулна гэж санаагүй бололтой бага зэрэг түгдчин Харанхуй ойруу орчихлоор чинь л... Тосгоны нэг эмэгтэйтэй уулзлаа. Тэр чиний хайж яваа бүсгүйг мэднэ гэж байна гэх нь тэр.

Тэгэхээр тэр эмэгтэй олджээ. Одоо би буцаж болно гэсэн үг үү? Намайг үл ялиг инээмсэглэхэд Тэхён гэх нэр бүхий өнөөх залуу алхсаар миний өмнө ирчихжээ. Тэгээд надруу багахан тонгойход түүнээс танил гэмээр сүрчигний үнэр сэнх хийв.

Миний нөхрийн түрхдэг сүрчиг. Яагаад заавал энэ залууг Ким Тэхён гэдэг гэж? Яагаад тэр надад нөхрийн минь хэлдэг үгсийг хэлж, адилхан сүрчиг үнэртүүлнэ вэ?

Түүнээс болж би улам их бодож байна. Тэр яг л миний нөхөр шиг санагдах юм.

- Зүгээр үү?

Түүнийг дахин дуугарахад би харцаа салган доош ширтэнгээ

- Тийм ээ... тэр эмэгтэйтэй уулзуулаад өгөөч хэмээн хэлэв.

Энэ бүхэн бүгд хуурамч. Миний хайр. Нөхрийн минь хайр. Бас энэ залуу ч тэр. Тэр миний нөхөр биш шүү дээ. Би өөртөө дахин энэ бүхнийг давтан хэлээд түүний дэргэдүүр зөрөн буцаад найрын талбайруу алхлаа.

Яагаад энэ бүхэн дэндүү инээдэмтэй санагдах хэрнээ би уйлах гээд байгаа юм бол? 

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now