.6.

3K 418 3
                                    



- Тэр гайхалтай нэгэн байсан. Үнэхээр нууцлаг хэрнээ ил тод. Үзэл бодлоо хэнээс ч нуухгүй, гэхдээ хэн ч өөрийнхөө бодлыг мэдэгдүүлэхгүй. Түүнтэй ярилцах яг л мөрдөн байцаалт явуулдаг өрөөнд байгаа мэт санагддаг байлаа. Та нар мэднэ дээ? Шилэн хаалттай өрөөнд би ярилцагчаа харж чадахгүй байхад тэр хүн үйлдэл бүрийг минь хянаж чадахаар. Энэ үнэхээр гунигтай юм.

50 орчим насны шаргал үсээ ардаа сүлжсэн эмэгтэй ийн яриад өмнөө байх цайнаас удаанаар балгалан, ханандаа байх уйтгартай нэгэн уран зураг өөд ширтэв.

Тэр энэхүү тосгонд төрснөөсөө хойш амьдарсан гэх бөгөөд Тэхён болон түүний хайртай эмэгтэй энд түүнтэй хамт хэсэг зуур амьдарсан ажээ. Хуучин хоёр давхар модон байшинд нь хэдхэн чийдэнгээс өөр гэрэл үгүй тул тийм ч гэгээтэй байсангүй. Гадаа нэгэнт гүн харанхуй ноёлосон байх ч бид найрлагч олны чимээг хангалттай сайн сонсож байлаа. Үл ялиг чийг үнэртсэн байшингын зочны өрөөнд байх хуучин бор буйдан дээр гараар нэхэж хийсэн цагаан эрээн бүтээлэг тохож, үүний өмнөх намхан ширээн дээр өнгө алгалуулсан цэцэг бүхий дугуй ваар үзэгдэнэ.

Модон хүрээтэй цонхонд цайвар ягаан хөшиг зүүлттэй байх ба, хананд эзэн авгайн хүүхдүүд болох хоёр залуусын зураг дүүрэн өлгөөтэй агаад амьдралынх нь мөч бүрийг тодруулан харуулах юм.

- Түүнийг өвдсөн гэдэгт итгэхгүй нь хэмээн эмэгтэй дахин уртаар санаа алдахад би түүнрүү үл ялиг инээмсэглээд сууж буй модон ширээн дээрхи түүний нэхэж дуусаагүй аяганы тавиурлуу харцаа эргүүлэн

- Та тэр эмэгтэйг хаанаас олж болохыг мэдэхгүй юу? хэмээн асуугаад уруулаа хазав.

- Харамсалтай нь мэдэхгүй. Тэр Тэхёныг явсны дараа энд ирээд сар орчим хамт амьдарсан ч нэг л өглөө яваад өгсөн. Гайхмаар бүсгүй шүү. Үргэлж тэр цонхны дэргэд зогсоод гадагшаа ширтэнгээ тамхинаасаа сорон үлээж харагддаг. Тэр яг тэгээд хэдэн ч цагаар хамаагүй зогсчихдог байсан юм. Тэгээд үргэлж л ямар нэгэн үл бүтэх санаатай эргэж харна. Та нар тэр буйдангын бүтээлгийг харж байна уу? Ганцхан шөнийн дотор нэхчихээд надад бэлэглэж, дараа нь бүтэн гурван өдөр тасралтгүй унтаж өнгөрөөж билээ. Бас нэг удаа миний хуучин машиныг засна гэхэд нь би итгээгүй юм. Гэхдээ тэр бүтэн долоо хоног ноцолдоод л байсан. Тэгээд засчихсан. Үнэхээр гайхмаар нь тэр машин бараг 20 жил асаагүй юм шүү дээ. Ямар нэгэн юм хийнэ гэж шийдвэл тэрнээсээ өөр юу ч анхаарахаа больчихдог.

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now