.9.

2.8K 418 11
                                    



Дөнгөж саяхан л цэлмэж байсан тэнгэрээс аймшигтай усан бороо асгарч эхлэхтэй зэрэгцэн далайн эрэг дээр байх бүх хүн тал тал тийшээ таран одлоо.

Би толгой дээгүүрээ алчуур бариад элс туучин гүйсээр Тэхёны намайг даллан дуудах далайн эргийн байшингын сүүдрэвчинд ирэхдээ гишгүүрт хөл алдан унах шахсан тэр намайг тосон аваад "зүгээр үү" гэж асуусан хэдий ч тэр нь борооны чимээнд дэндүү сул сонсогдоно.

Намайг түүнрүү толгой дохиод дотогш орон зогсоход үс, хувцас, алчуурнаас минь ус дуслан бороон чимээтэй холилдон под под хийж байлаа.

- Жонас эхнэр хүүхдүүдтэйгээ тэр харагдаж байгаа кафед борооноос хорогдож байна гэсэн. Бидэнд түлхүүр байхгүй хэмээн Тэхён зовинонгүй хэлээд даарсандаа салаглах надруу харахад би өнөөдрийн өдрийг ингэж өндөрлөж байгаад дэндүү гэмээр гутарч байв.

Тэхён болон түүний найзууд уулзалгүй удсанаа тэмдэглэж маргадын өнгөтэйгөөрөө алдартай далайн эрэгт амрах санаа гарган, ганцхан өдөр шүү дээ гэж би өөртөө хэлээд, энэ хүртэл ирсэн байтал... нөхрийнхөө хүслийг ганцхан өдөр аргашлуулаад өөртөө цаг гаргасан хир нь...

- Азгүй юм.

Би өөртөө л сонсогдохоор хэлээд тагтны буланд байх дэвсгэр дээр суулаа.

Бидний байрлаж байгаа байшин үүдэндээ тагтай бөгөөд хана гэх зүйлгүй тэр чигээрээ шилэн цонхтой, тэр цонхоор нь дулаахан байгаа даа гэж шүүрс алдмаар тохилог зочны өрөө тэр чигтээ үзэгдэнэ. Тэхён намайг бодвол бага норсон харагдах бөгөөд надаас холхон тагтны ирмэгээс түшин зогсоод далай өөд ширтэж байснаа миний найтаах дуунаар надруу эргэн харав.

Би үнэхээр өрөвдмөөр харагдсан бололтой түүнийг санаа алдахад ичсэндээ гэх үү мэдэхгүй ч миний нүд түүнээс дөлөн өдвөгөө энгэртээ наан тэврээд нойтон модон шалруу ширтлээ.

Дэндүү их норж, даарснаасаа болоод ирүү минь салаглаж байсан ч тэр нь хэний ч буруу биш хойно гомдоллохыг хүсээгүйдээ би чимээгүйхэн л чичрэн сууж байтал толгой дээрээс минь ямар нэгэн зүйл бүтээгдэн унаад ирэх нь тэр.

Гайхан харвал Тэхён өөрийнхөө өмсөж явсан фотболкоо надруу шидчихсэн нь тэр байж ээ. Тэр өөрөө цээж нүцгэн үлдэж.

Би тэрүүгээр нь яахаа мэдэхгүй, гартаа барин түүнрүү харвал

- Нойтон цамцаа солиод өмсчих. Наадах чинь бараг л хуурай байна. Би буруу харж байх болохоор хурдал гэх нь тэр.

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now