.4.

3.3K 436 18
                                    


- Чи өөрийгөө амьдаар нь идэж байгаагаа харахгүй байна уу?

Залуу хархүү намайг зочид буудлын хүлээлгийн танхимд нөхрийнхөө тэмдэглэлийг уншиж байхад ирээд гараас минь тэр дэвтэрийг булаан авахдаа надад ийн хэлэв.

Намайг гайхширсаар түүнрүү харахад тэр яг л өчигдөр өмсөж байсан хувцастайгаа тэр чигээрэй байх бөгөөд надруу яагаад ч юм залхаж, зэмлэсэн харц шидлэн зогссон юм. Залуу хүн гэхэд тэр дэндүү эрээ цээргүй санагдсан тул гараас нь дэвтэрээ буцаан аваад

- Энэ миний асуудал болхоос чинийх биш гэхэд тэр үл ялиг ёжилсон гэмээр мушилзалт нүүрэндээ тодруулаад

- Зүгээр л, одооноос эхлээд хоёр өдрийг хамт өнгөрөөх болсон болоод тэр үү өөрт чинь санаа тавьсан юм.

- Залуу минь! Надад санаа тавих хэрэггүй, би өөртөө санаа тавьчихна.

Би түүний энэ инээмсэглэлийн дор өөрийгөө өчүүхнээр мэдрэхдээ дургүйцэн, түүний надруу чиглүүлсэн үл тоолт, дорд үзэлтэнд уурлаж байлаа. Гэхдээ өчигдөр түүний тавьсан санал намайг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн болоод бас би урьд өмнөхөөсөө ч илүү бат итгэлтэйгээр тэр эмэгтэйг олохоор шийдсэн болоод үүнийг тэвчих хэрэгтэй болж байв.

Бүхэл замын турш тэр өөдөөс минь харсан суудлаас надруу үе үе цоолох мэт харах бол би харин уншиж яваа номондоо төвлөрөхийг хичээж байлаа. Би энэ залууд дургүй. Үнэхээр дургүй. Түүний хөлөө ачиж суугаад удаанаар дээш доош савлаж байгаа нь, цонхоор ширтэхдээ шанаагаа туланг бодлогширсон төрх тодруулах нь, үе үе уруулаа долоогоод гартаа атгасан гашуур хар кофеноосоо балгахад нь.

Уулзаад удаагүй ч тэр надад урьд хожид байгаагүй ихээр таалагдахгүй байна.

Түүний надад тавьсан болзол дэндүү утгагүй. Би тэр номруу харах эрхгүй, харин тэр намайг хаанаас тэр эмэгтэйг хайх ёстойг хэлнэ. Учир нь тэр өнөөх гайхал номны эзэн учраас.

2 цагийн турш хурдны галт тэргээр явсаар бид Недерланд болон Голландыг хилийн зааг дээр орших жижигхэн хотод ирлээ.

Ердөө 90 орчим мянган хүнтэй энэ хотын захад 3 км орчим зайтай байх бөглүүхэн тосгонд тэр эмэгтэйг байгаа гэж залуу хэлсэн. Ингэхэд би түүний нэрийг ч мэдэхгүй юм байна.

Асуух ёстой юм болов уу? Хэмээн бодсоор явах зуурт бид хаа сайгүй модоор хүрээлэгдсэн буйдхан тосгоны төв хаалган дээр ирчихсэн байлаа. Таксины жолоочид өнөөх залуу мөнгө төлөөд хэдийнэ буух бол би түүний араас цүнхээ шүүрэн гарах гэж байгаад хаалганы дээд хэсэгт толгойгоо цохиж орхив.

ХАЙРТЫНХАА ХАЙРТЫН ЭРЭЛД  (ДУУССАН)Where stories live. Discover now