3

1.7K 158 1
                                    


Хайр минь сайна уу?

Энэ өдрийн мэндийг хүргье.

Шалгалт эхэллээ дээ.

Шалгалтан дээр хүртэл чамайг бодож инээмсэглэж, хамтлагийнх нь дууг хүртэл дуулаад, толгой дотор орж ирээд байх юм.

Би үнэхээр галзуурчихсан бололтой.

Өнөөдөр нэг л инээгээд л баймаар өдөр байлаа.

Гэхдээ миний энэ инээмсэглэл худлаа гэдгийг ганцхан чи л мэдэж байгаа.

Чиний зурагтай жакэтийг би өнөөдөр өмссөн.

Өнөөдөр уул нь сургууль руугаа нимгэхэн ирсэн юмсан.

Даана ч цас ороод байх юм. Харамсалтай юмаа.

Чи яаж байна? Би даараад байх юм.

Чи минь надтай цуг байсан бол надад дулаахан цамцаа нөмрүүлээд тэврэх байсан байх.

Ингэж төсөөлөхөд л хамаг бие халуун оргиод ичээд байх юмаа.

Чи мэдхүү? Бидний зарим зүйлс үнэхээр адилхан гэдгийг.

Энэ хүрээд дуусгая нөхөр минь 💕

Арми охины захидал [Completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang