Сайна уу хайраа?
Өнөөдөр үнэхээр муухай өдөр байнаа. Салхи хүчтэй салхилсанаас болж шороо шуураад л нүүр нүд рүү минь балбаж өгч байнаа.
За тэр ч яахав. Сөүлд гоё байгаа сурагтай. Ялангуяа чиний төрсөн газар Пусанд.
Би Пусан явмаар байна.
Чи ер нь ирээдүйгээ мөрөөдөж боддог уу?
Би ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж байсан удаагүй.
Хоёулаа цугтаа хөтлөлцөж гадуур гараад л, чи минь зөвхөн надад зориулж дуу дуулаад, өглөө сэрэхэд чиний бүлцийчихсэн нүд чинь намайг мишээж угтаж аваад. Үнэхээр гайхалтай зүйлсийг би энд өдөр шөнөгүй бодож байхад чи намайг мэдэхгүй шүү дээ.
Хэрэвээ чи миний захидлыг уншиж байгаа бол миний 23 дахь захианд минь хариу өгөөрэй.
Бяцханаа минь манай ангийн хүүхдүүд намайг нэг хөвгүүнтэй холбоод байх юм. Сайхан ааштай байж болохгүй юм шиг л. Сүүлд нь миний уур маш ихээр хүрсэн. Би чиний бөгжийг дандаа ядам хуруундаа зүүдэг. Энэ нь надад би чиний өмч юм шиг санагддаг болохоор тэр. Тэгээд би бөгжөө бүгдээрэнд нь харуулаад би гэрэлчихсэн гэж хэлсэн харин тэд дахиж холбохоо больсон доо.
Чамаар юу байна хонгор минь. Би чамайг маш их санаж байнаа.
Уруул дээр чинь шоб хийтэл нь үнсмээр байна. Бас хүзүүнд чинь улаан мөр гаргамаар байна.
Бурхан минь иччихлээ байнаа. Би юу бодоод эхэлчихвээ. Дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол би илүү их муухай зүйлс амнаасаа гаргах нь
Үнсье бялзуухай минь. 사랑해요 💍
KAMU SEDANG MEMBACA
Арми охины захидал [Completed]
Fiksi PenggemarХамгийн жаргалтай эмэгтэйн амьдралаар амьдарч үзмээр байна. -Сүёон
![Арми охины захидал [Completed]](https://img.wattpad.com/cover/131505086-64-k915992.jpg)