Jimin's POVИргэн ирэлт гээд бүр авах юм алгаа ядарч байна гэсээр орон дээрээ биеэ сул тавин хамаг хүчээрээ уналаа. Ганц эргэн ирэлт ч биш нүдээ аних тоолонд Сүёон бодогдоод хэцүү юм. Уулзаж үзээгүй мөртлөө санаад..
Хэсэг Сүёонийг бодож байтал унтаад өгчихжээ. Сэрээд цагаа хартал үүрийн 4 цаг. Бурхан минь усанд орох хэрэгтэй гээд орноосоо босоод утсаа авлаа. Утасны хажууханд байсан урьдын адил өдөр өдрөөр ирдэг цагаан өнгийн дугтуйтай захидал цаанаасаа нэг л өөр. Юу нь тийм өөр байгаа юм бол?
Цаг алдалгүй шүүрч аван нямбай гэгч нь задалж эхэллээ.
(Уншиж эхлэв)Юу гэж эхлүүлэхээ сайн мэдэхгүй л байна.
Үнэндээ би өмнө нь чамаас өөр хүнд хайртай болохгүй, жижигхэн зүрхээ чамаас өөр хүн хараад догдлуулахгүй гэж бодож явж билээ... Гэхдээ чамд хайртай болсон миний буруу. Чамд татагдсан миний л буруу.
Хэрвээ би чамаас өөр хүнд хайртай болсоноо хүлээн зөвшөөрч чадах юм бол би дахиж захиа илгээж төвөг удахгүээ. Уучлаарай. 2 жил өөртөө дурлуулж хайлуулсан залуу минь. Гэхдээ би чамайг насан туршдаа санаж явах болно гэдгээ амлъя.
Хайртай шүү ❤
Чадахгүйнээ цааш нь үнэхээр уншиж чадахгүйнэ. Өдрөөс өдөрт өөртөө дурлуулж байсан охин ийм үгтэй захидал илгээсэнд итгэж өгсөнгүй базаад орныхоо хөл тийшээ шидчихэв. Дотроо би ийн бодлоо. Яагаад ийм зүйл болчихов? Анхнаасаа тоглож бичсэн юм боловуу? эсвэл энэ захидалын сүүлд за наргисан юмдаа би чинь чамдаа үргэлж хайртай байна шүү дээ гэсэн үг бичээстэй ч байж магадгүй гэж бодон хөлөө чирсээр чулуудсан цаас руугаа алхаж эхэллээ.
Нэг~
Доторх бүх бодол минь хоорондоо тулалдан дайтаж байна.Хоёр~
Яг л дайнд нэг нь ялдаг шиг эерэг бодол минь ялсан байв.Гурав~
Цаасанд дөхөж очиход цаг хугацаа яг л зогссон мэт.Би өөрийн базаж хаясан хайртынхаа цаасыг зөөлхөнөөр гартаа атган үрчийсэн цаасыг тэнийлгэж эхэллээ.
Ингээд би амьсгаа аван сүүлийн мөрийг уншлаа.
Энэ магадгүй сүүлийн захиа ч байж мэднэ....
Тийм байж би тэнэг юм. Ийм л байж таарна шүүдээ. Үрчийсэн цаасыг яаж анх байсан шиг нь тэв тэгшхэн болгохвээдээ.
Зүрхнээс ирэх өвдөлт нүднээс урсах нулимсанд шингэж өөрийн эрхгүй нүднээс минь доголон нулимс урсаж үрчийсэн цаасан дээр дуслаа.
Би одоо яах ёстой вэ?
Би бусаддаа хэлж зөвлөлдөх ёстой юу?
Эсвэл сэтгэл дотроо нууж ганцаараа шанлах хэрэгтэй юу?Толгой дотор минь том тэсрэлт болж зүрхийг минь хэдэнтээ сийчээд авлаа.
Одоо би яах вэ?
YOU ARE READING
Арми охины захидал [Completed]
FanfictionХамгийн жаргалтай эмэгтэйн амьдралаар амьдарч үзмээр байна. -Сүёон