10

1.1K 123 1
                                    

Та нар энэ охины захидлыг уншдаг болохоос гадна төрхийг төсөөлөөгүй биз.

Өөрийн сэтгэлийн үгийг хэнд ч хэлдэггүй охин гэнэн сэтгэлээ даган захидал бичиж буй нь энэ.

Захидал бичигч охиныг Сүёон гэх бөгөөд ухаалаг охин ч хаяа хааяахан тэнэгтэх нь байдаг л зүйл.

Намхан, шулуун үстэй тэр нь богинохон ч биш урт ч биш. Өөрт тохирсон давхраатай алаг нүд нь царайг нь хамгийн ихээр чимжээ
гэмээр. Мөн л жижиг уруултай ч хэлбэртэй урууландаа бяцхан мишээл тодруулдаг охин юм. Түүний хамар нь гэвэл өндөр тэгшхэн. Ер нь л бол царайны бядтай жижиг толгойтой охин билээ.

Сайханд муу байдаг гэж тэр жаахан л мартдаг бас өөрийн уйтгар гунигаа байнга нууж бяцхан урууландаа томоос том инээмсэглэл тодруулдаг нь гэмтэй.

Тэр бүх эгдүүтэй зүйлсд хайртай. Матар эгдүүтэй бантик зүүсэн л бол түүнд эгдүүтэй харагдаж гэртээ тэжээмээр санагдана.

Тэр хоолонд бараг өөрөөсөө ч илүү дуртай нь чи тэрэнтэй хамт хоолонд орвол мэдэгдэх биз.

Сүёон хүний яриаг сайн сонсож зөвлөдөг нь байнга мэдэгддэг.
Тэр хааяа хааяахан Жиминийг санадаг. Үгүй ээ өдөр болгон цаг минут тутамд санагалзан үгүйлдэг нь хэр их түүнд хайртайг илтгэх шиг. Хичээл дээр унтах гээд байвал Жимин гэдэг нэрийг ганцхан хэлэхэд л болно.

Түүний хамгийн дуртай хичээл нь хими бөгөөд солонгос хэл нь. За энэ тухайд дараа больё.

Жимин түүнд үнэхээр тэнгэрээс унаад ирсэн тэнгэрийн элч, дагина шиг харагддаг. Түүний инээмсэглэл нь үнэхээр зүрх зогсоомоор хэн ч үүнтэй маргахгүй бизээ. Жиминий эгдүүтэй хөдөлгөөн инээмсэглэлийг нь хараад дээр дурдсанаар гэртээ хулгайлж авчраад хайрламаар, халамжилмаар санагдана.
Сүёон гэгч охинийг хөндлөнгөөс харвал үнэхээр галзуурч гэж бодохыг би ч үгүйсгэхгүй. Түүний жаргалтайгаар томоос том инээх ганц шалтгаан нь Жимин болжээ. Түүнийг орой зүүдэлж өглөө сэрэхдээ Жиминий дуулсан дууг аялж, төгсөх шалгалтан дээр Жиминийг бодож эргүү юм шиг инээнэ.
Гэхдээ охин зөвхөн өөрөө л жаргалтай, хайрандаа бат зогссон бол эргүү харагдах нь өөрт нь ямар ч хамаагүй.

Охин гэнэн хайрандаа итгээд зүгээр алхах биш бүр бахартлаа тэнгэрийн од руу өөдөө гүйж байгаа нь өрөвдөлтэй.
Ийм их хайрлаж байхад ''Жиминаа чи Сүёоний нөгөө бие болно биздээ? Ганц удаа л түүний хөөрхийлөлтэй зүрх сэтгэлийг сонсоорой. Би чамаас аминчлан гуйя''.

Арми охины захидал [Completed]حيث تعيش القصص. اكتشف الآن