Нартай ѳдрийн мэнд хайрт минь?
Ѳдрийг эрч хүчтэй эхлүүлж байгаа гэдэгт чинь итгэж байна. Ахх би бүр ноён ЖонЖон баярлаад барахгүйнээ. Ер нь би чамайг хаянаа. За худлаа бурсиймдаа. Чи минь миний хувьд энэ орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй нь шүүдээ. Ѳглѳѳ сэрхэд чиний минь цагаахан царайн дээр нарны шаргал туяа мэр сэр тусаж байгааг тѳсѳѳлѳхѳд бэрх байна. Учир нь чи минь тэнгэрээс бууж ирсэн тэнгэрийн элч шүүдээ. Хэрвээ чиний царайн дээр нарны туяа тусвал миний нүд лав сохрох биз.
Чи минь юу хийж байна? Бан захирал чамайг болон та нарыг минь амрааж байгаа биздээ? Амраахгүй байгаа бол би Бан захиралд алганы амт үзүүлэх болно шүү.
Ёстой нээрээ МинЮнги хаагуур яваад байгаан бэ? Арай найз охинтой.. Бодох тѳдийд дотор минь харанхуйлж байна.
Ммм ѳѳр юу чамд ярих вэ?
Аан хонгор минь чи Disney мэднэ биздээ? Би хүүхэлдэйн кинонд үнэхээр хайртай. Уржигдар гүзээлзгэнэтэй томоо зайрмаг халбагдангаа саарал зѳѳлхѳн хѳнжилѳѳ нѳмрѳѳд Аватарийг үзэж суулаа. Яахх тэр Аанг нь яасан ч сэтгэл хѳдѳлгѳмѳѳр юмбэ? Миний зүрх бүр булгилаад л. Магадгүй надад аватар ингэж нѳлѳѳлсѳн биш гүзээлзгэнэтэй зайрмаг минь нѳлѳѳлсѳн биз.
Мм халуунд чи малгайгаа сайн ѳмсѳѳрэй. Тэгэхгүй бол хонгорийн минь толгой нь халаад наршчихна шүү. Аан бас би чамайг ѳмнѳхѳѳсѳѳ илүү боролсон гэж бодож байна кк.
Хонгор минь зѳѳлхѳн шаргал үсийг чинь үнэрлээд зѳѳлхѳнѳѳр үсийг чинь илээд том дулаахан тэвэрт чинь хэвтэх юмсан. Бурхан минь биелэх болтугай. Хайртай шүү. Ѳнѳѳдѳртѳѳ ингээд дуусгъя даа.
KAMU SEDANG MEMBACA
Арми охины захидал [Completed]
Fiksi PenggemarХамгийн жаргалтай эмэгтэйн амьдралаар амьдарч үзмээр байна. -Сүёон
![Арми охины захидал [Completed]](https://img.wattpad.com/cover/131505086-64-k915992.jpg)