5 жилийн дараа..
Сүёон миний бие хамгаас хайртай хүнтэйгээ гэрлэх гэж байгаадаа итгэж өгөхгүй сэтгэл нэг л догдлоно. Цагаан өнгийн үзэсгэлэнтэй даашинз өмсөн толины урд зогсоно. Найзууд минь надаас ч илүү баярлаж байгаа бололтой үсэрч дэгдэн орилж хашгирна.
Үнэхээр гайхалтай сайхан байна. Энэ мэдрэмжийг үүрд ингээд зүрхэндээ цоожилж түлхүүрийг нь залгих юмсан.
Хувцасны өрөөнөөс гаран аавыгаа сугдан нэгэн бор хаалганы өмнө мишээн зогсож байгаа би хэн хэнээс илүү жаргалтай байна.
Хаалганы цаанаас миний нэрийг дуудах нь сонсогдох мөч үгээр хэлэмгүй.
Аав бид хоёр сугдалцсаар урагшаагаа удаанаар алхаж эхэллээ.
Доошоо харахаа болин урагш итгэлтэйгээр харлаа. Тиймээ миний хамгаас хайртай эрхэм миний сайхан залуу. Тэр л надад хайрлахын сайхныг мэдрүүлж өгсөн хүн минь.
Би хайрт дээрээ очин өөдөөс нь ширтэн амьсгаагаа аван урагш харлаа. Ингээд бид хоёр бие биенийгээ хайрлаж урт удаан амьдрахаа тангараглан үнсэлцэж эхлэв. Миний хамгаас хайртай хүн минь надтай хамт үүрд байна гэж бодохоор нулимс цийлэгэж байна.
Тэгтэл гэнэт уянгалаг хоолойгоор эрэгтэй хүн дуулсаар нааш алхаллаа.
Би тэр хүнийг хараад хэсэг балмагдав.
Түүний уянгалаг хоолой намайг бүр ч их уйлууллаа.
Тиймээ энэ сайхан хоолойны эзэн ПакЖимин гэх тэнгэрийн элч дагина байсан юм.
Би нөхөр лүүгээ гайхсан харцаар хартал тэр минь толгой дохин мишээлээ.
Жимин миний урд ирэх үед тэр дуулж дууссан байв.
"Бурхан минь чамайг намайг хаяад энэ хүнтэй суусанд итгэж чадахгүйнээ" гэсээр хөөрхөн инээлээ.
Би энэ л инээмсэглэлд татагддаг байж билээ.
Тэр миний гарнаас зөөлөн татсаар "одоо ч би чамд хайртай. Надад боломж олгохгүй юмуу? Би их царайлаг бас халуухан шүүдээ" гэж хэлээд нөхөр лүү минь өнгийж харлаа.
Би тэсэлгүй инээж орхив.
Энэ л сайхан үеийг хэзээ ч мартаж болохгүй шүү гэж дотроо хэд хэд шивнээд амжсан юм.
Би энэ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй.
~~~
Заа энэ хүрээд өгүүллэг минь дууслаа. Би энэ өгүүллэгтээ үнэхээр бүр үнэхээр хайртай. Энэ хүртэл цуг байж уншиж өгсөн хүмүүстээ гүнээ талархал илэрхийлье. Хайртай шүү та нартаа.
ESTÁS LEYENDO
Арми охины захидал [Completed]
FanfictionХамгийн жаргалтай эмэгтэйн амьдралаар амьдарч үзмээр байна. -Сүёон
![Арми охины захидал [Completed]](https://img.wattpad.com/cover/131505086-64-k915992.jpg)