(Updated)Chapter 1 Анхны харцаар л . . .

4.7K 263 4
                                    

'Уйтгартай байна 

Mаш уйтгартай байна

Ёоооо сонирхолтой юу ч хамаагүй гараад ирчихдэггүй юм байхдаа 

Уйдаж үхлээ 

хүлээгээрээ би аль хэдийнээ үхчихсэн юм чинь ахиж үхэх боломжтой гэж үү? 

Бүүр толгой өвдчихлөө 

 Ядаж байхад уучихаар олигтой цус ч олдохгүй . Яасан гээчийн н*вшийн өдөр вэ!

Аан нээрээ хэлээгүй байх л даа. Миний нэрийг Ким Тэхён гэдэг. Хэнийг ч өөртөө дурлуулам, гайхалтайгаас гайхалтай, грек бурхад ч атаархам энэ сайхан залуу бол цус сорогч. 

Нартад хорвоод амьдраад нийт 300 жилийг үдлээ. Гэвч би сонирхолыг минь татсан юу ч, хэнийг ч дэлхийн булан бүрээр хайгаад ч олохгүй байна .Аргаа бараад ийм хачин хөдөөний замаар явж байх вэ дээ. Үнэнийг хэлэхэд би ч бас хөдөөнийх л дөө гэсэн хэдий ч би чинь тийм хуучинсаг газар байх ёсгүй сарнай шүү дээ. 

Хараад гайхаж магадгүй ч цус сорогчид наранд хүссэнээрээ байж чадна. Тиймээс над шиг алтлаг залууг цус сорогч гэвэл хэн ч итгэхгүй. Дээрээс нь бид маш нууцлалтай нийгэмд амьдардаг ч олны танилууд дунд маш олон цус сорогчид оршин байдаг. Бид хүн төрөлхтөнөөс наслалт, хүч чадал, хоололтоороо л ялгаатай. Цусны хувьд, шууд гадуур явж байгаад хүмүүсийг үхтэл нь сордог зэрлэг цаг ард өнгөрсөн. Эмнэлэг ангаах талд ажилдаг цус сорогчидоос мөнгө болон үнэт чулуугаар солилцон авдаг. Мөнгө ч бол ойлгомжтой, өнөөгийн нийгэмдэх хамгийн дээр залардаг амьд бус эзэн. Харин үнэт чулууны хувьд цус сорогчид үзэсгэлэнтэй зүйлсэд ихээр татагддаг тул мөнгөлөг болроор төлбөрөө хийвэл ихэд баярладаг.  

Одоо харин улаан үст гайхамшиг би хийх юмгүй гудамжаар хисүүчилнэ гэдэг гутамши-

Хүлээгээрэй энэ юун үнэр вэ ?

Амьд явах хугацаандаа ийм содон, анхилуун үнэр үнэртэж үзсэнгүй . Яг хаанаас энэ үнэр гараад байна' хэмээн бодон бодсоор өнөөх үнэрийг дагтал хаанаас биш, хэнээс гэж асуух байснаа  ухаарав . 

Нэлээд  алхасны эцэст Тэхён зорьсон зорилгодоо хүрлээ. Мөнөөх сүрчиг мэт цусны анхилам үнэр дундаж өндөртэй эгэл жирийн ахлах сургуулийн охиноос ханхалж байв. 

'Ердөө үнэр нь л ийм байгаа юм чинь түүний цус ямар амтагдах болоо' гэх түүний бодол тэр охинийг амтлах хүслийг нь улам бадраана .Ийнхүү нар жаргаж харанхуйлсан гудамжны үзүүрт нуугдан зогсохдоо өөрийн бүх л дүрмээ умартан, улангарсан бух мэт галзуурав.

Ухаанаа алдсан Тэхён охины араас гэтэн хүчтэй гэгч нь мөрөөс нь зууран хүзүү рүү нь дайран, хурц хоёр соёогоо охины цагаахан эмзэг хүзүүнд шигтгэх нь тэр. Хөөрхийлтэй охин юу болоод байгааг мэдэх ч сөхөөгүй байхдаа цус хурдацтай алдсанаасаа болж шоконд орон ухаан алдав.

Бүсгүйг унах мөчид Тэхён түүний цуснаас уухаа больж саяхан л өөрөө өөрийгөө барин дийлж сэргэлээ. Ийнхүү газар хэвтэх охиныг амьд эсвэл үхсэн эсэхийг шалгахаар тэврэн өргөөд толгойг нь өвөр дээрээ тавин тэрний царайг анх удаа харлаа.

Тэр л мөчид саран авхай өөрийгөө гэрэлтүүлэн тэдний дээрээс тусган гэрэлтүүлэхэд Тэхёний амьсгаа давчдав. 

'Байз цус сорогчид амьсгалах хэрэггүй атлаа яагаад би ингэж их амьсгаадаад байна аа. Энэ мэдрэмж . . . . анх удаагаа миний зүрх цохилж байгаа мэт . . . . . . энэ чинь анхны хайр уу даа' гэсээр бодолдоо автахдаа тэр залуу бүсгүйг сэрэхийг анзаарсангүй.

Охин тормолзсон хос нүдээ алгуурхан нээн хартал урд нь итгэмээргүй царайлаг залуун царайг хараад 

'Энэ яг миний зүүд байх тэ' хэмээвч хүзүүн дээрх хүндвэр нь түүнийг сэрүүн байгааг батлах шиг. 

'Яахаараа би энд мөрөөдлийнхөө залууг дэрлээд байж байдаг билээ?' гэж сангалзахдаа үзэсгэлэнт залуун ам хэсэгт хоёр зүйл гэрэлтэхийг анзааран хартал хоёр цус болсон соёо гэдгийг мэдээд айсандаа ухас хийн босов. 

Охиныг маргааш үгүй мэт зугтаахыг харсан Тэхён араас нь хөөхийн оронд

"Шийдсэн чи минийх болохдоо л нэг болно " гэж өөртөө хэлэн хаашаа ч юм бүү мэд алга болов.

Гэртээ арай гэж очсон охины нэрийг Мина гэдэг бөгөөд ганцаар амьдардаг бие даасан зоригтой охин байв. Гунигт хар дарсан зүүд мэт өнгөрсөнөөсөө үргэлж зугтаахдаа хэнийг ч өөрийн ертөнцдөө оруулдаггүй ганцаардмал нэгэн.

Хүзүүн дэх шархаа эмчлэхдээ соёоны ором байхыг хараад өнөөх залууг санахдаа түүнийг зүгээр л галзуу амьтан гэж бодон орхив. 

Хүнд бас хачин өдрийн ард гарсан Мина шууд л унтахаар хэвтэн нүдээ анихад түүнийг амралт биш мартахыг хүссэн дурсамж нь угтав. Шөнөжин хөрвөөх түүнийг хаалга тогших чимээ аврах мэт болов. 

" Ёоо хэн юм болоо ?" гэмээн амандаа бувтсан тэрээр ширэлдсэн үс унтлагынхаа хувцасаа ч тоолгүй хаалга тайлан

"Хэн бэ?" гэтэл урд нь өмнөх оройн галзуу нохой зогсож байв

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now