(updated)Chapter 3 - Найз залуу ??

2.1K 205 9
                                    

Тэр өдрөөс хойш Тэхён үе үе Минатай таарах болсон нь тохиолдоор гэх үгийн ард нуугдсан Тэхёний түүнийг харах арга байлаа. Цус сорогчид байдаг гэдгийг мэдэхэд л аймар санагдах Мина өнөөх дүрэлзсэн үстэй залууг өдөр бүр харах нь анхандаа аймар байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрөө ч мэдэлгүй түүнд дасаж эхлэх нь тэр. Ядаж байхад Тэхён нь нэлээд романтик нэгэн болж таарсан ба гэртээ харих бүрт үснийхээ өнгөтэй адил сарнайг үлдээдэг болов. Тэхёний нөхөрсөг хэрнээ хачин зан чанарын ачаар тэд бага багаар найзууд шиг харилцаатай болсоор. 

Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн Мина хар дарсан зүүдээ ахин зүүдэлсэн байв. Сэтгэл зүйч  охинд унтуулагч эм өгсөн ч тиймэрхүү зүйлээс холуур байхийг оролдох Мина ахин өөртөө бууж өгөн өнөөх эмийг гудрав. Ийнхүү ашгүй зүүдээс холуур түнэр харанхуй түүнийг хүүхэд шигээ тэврэн угтлаа. 

Өглөөний нарны илч тэрний цайвар нүүрэнд нь тусан илэхэд охины царайнд инээмсэглэл тусна. Тэр мөчид түүний орны булан хөдлөн хонхойх шиг боллоо. 'Нохой ирээд л сууцан биз' гэж бодсоноо 'нээрээ би чинь амьтан тэжээдгүй шд' гэдгээ санан нойртойгоо тулалдан байж мэлмийгээ нээн хартал Тэхён сууж байв.

"Өглөөний мэнд хонгорхон Мина минь" гэх түүний баргил хоолой хэний ч сэтгэлийг татам сайхан ч нойрмог Минад нойр нь илүү үнэтэй.

"Юун хонгорхон.Ингэхэд чамайг би цагдаад өгвөл дор хаяж таван жил суух хэргүүд үйлсэн гэдгээ ухаарж байна уу? Эхлээд хүний биед халдсан одоо дураараа айлд нэвтрээд. Хэрвээ одоо намайг зүгээр унтуулвал би яахав харж үзье" гээд эргэн амралтын диваажин луугаа нисэх гэтэл

"Чи одоо сургуультай биздээ" хэмээхэд Мина ухасхийн цаг харваас 7:30 өнгөрж байлаа.

"Чөтгөр ав! яг хоцрох нь, ёооо ядаж байхад эхний цаг чинь айштай багш хадагтай Лигийнх шдээ" гэхээр нүүр гараа ч угааж амьжилгүй , дүрэмт хувцасаа өмсөн гүйж гарлаа. Аз болоход суудаг автобус нь саяхан ирсэн байдалтай байсан тул амжиж суугаад ахлахын Чончэ сургуульд хонхтой уралдан оров. Түүнийг ангидаа орон амьсгаагаа дарж байхад хадагтай Ли орж ирэн хичээлээ эхлүүлэв.

Хадагтай Ли уран зохиолын хичээл заадаг ч өөрийнхөө хичээлийг хамгийн чухалд үзэн толгойтой үснээс ч их яршигтай даалгавруудыг богино хугацаанд хий хэмээн шаарддаг тул хүүхдүүд бүр түүнд дургүй аж. Харамсалтай нь яарж сандаран гэрээсээ гарахдаа Мина даалгавраа ширээнээсээ авах мартсанаа сая л саналаа. 

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now