Chapter 14 - Сул тал

1.3K 154 7
                                    

"Би бол Юнги одоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах хугацаа алга би албаныхныг бүгдийг нь уулзалтын 23-р өрөөнд цуглуулцан байгаа тийшээ бүгд явцгаах хэрэгтэй байна " гээд өөр зүйл хэлэлгүй шууд явлаа . Давааны цаана даваа гэгчээр энэ бүхэн эцэс төгсгөлгүй мэт ар араасаа цуврана . Миний тайван амьдрал яг хаашаа одчихвоо . Тэр тэнэг уйтгартай амьдралыг минь буцааж өгөөж бурхан минь гэх Минагийн бодолыг түүнээс өөр мэдэх байхгүй гэж бодсон ч Тэхён түүнийг бараг юу бодож байгааг гадарласан байв .Юнгигийн хэлснээр 23-р уулзалтын өрөөнд очтол нэлээд хүмүүс цугласан нь илт байв . Тэдний өмнө Юнги ганцаар илтгэл тавих гэж буй мэт зогсоод "Одоо би та бүхэнд Кобранс бүлгэлгийн талаар олсон мэдээлэлээ хүргэх болно . Дан цус сорогчдоос бүтсэн энэ бүлгэм нь одоохондоо ганцхан зорилготой тэр нь туршилт 34-ийг өөрсдийн гартаа оруулах " гэхийг нь сонсоод Минагийн уур хүрэх шиг болов . Би нэртэй устай хүн юм шүү гэж хэлэхийг хүссэн ч өөрийгөө барьж тэвчтэл түүний гараас Тэхён атгаад өөдөөс нь зөөлнөөр инээмсэглэв . "Та нар яагаад Кобранс ганцхан нэг муу туршилтын араас ингэж улайрж байгаа юм бол гэж гайхаж байгаа л байлгүй тэдний гол хүсэж буй зүйл бол хүчний эх үүсвэр туршилт 34-ийн цус тэднийг өмнөхөөс нь 25 дахин их хүчтэй болгох чадвартай" гэхийг нь сонсоод Мина ' миний цусны амтаас болоогүй гэж үү ' хэмээн бодон бусад руу хартал тэд ч бас гайхсан харцтай байгааг үзвээс тэд ч мөн үүнийг мэдээгүй байсан бололтой . "Гэхдээ энэ тэдэнд ашигтай байвч бас хортой байж болно " гэхэд өрөөндөх бүх хүмүүс ам амандаа шивнэлдэж эхлэв . "Туршилт 34-ийн цусны эсүүдийн бүтэц жирийн хүнээс өөр түүний цагаан эс нь улаан эсныхээ хэмжээтэй ижил болохоор өмнө нь барагтаа л өвдөж үзээгүй байх тэр цагаан эсүүдийг нь идэвхжүүлвэл эсрэгээрээ түүний цус уусан цус сорогчдоо хүч өгөхийн оронд дайрж тэднийг сулруулж бүүр үхэлд хүргэж ч болно . Энэ мэдээлэлийг Кобранс өөрсдөө ч мэдэж байгаа болохоор Минаг биднээс түрүүлж авахыг оролдсон " гэж хэлж дуусаад удаачгүй байхад бүгд л өөр өөрсдийнхөө санааг төлөвлөгөөг хэлэн бие биетэйгээ халцав . Энэ бүхнийг тэвчиж чадалгүй Мина өрөөнөөс гарахад түүнтэй хамт Тэхён Жонгүг хоёр гарж ирэв . "Би ер нь та хоёрыг өрөөнд чинь хүргэж өгье " гээд тэднийг тус тусад нь өрөөнд оруулсан ч Тэхён байж сууж чадалгүй Минагийн байгаа өрөөнд ороод түүний гутарсан байгааг хараад араас нь тэврээд чимээгүй суухад Мина цуглуулсан бүхнээ гарган мэгширтэл уйлав . "Би яг юу юм бэ ? Тэдний тоглоом юм уу хүнийг ингэж болдгийм уу ахиж үнэхээр тэвчиж чадахгүй байхаа Тэхён аа би яг яах ёстой юм бэ ?" гэх түүний сэтгэл шимшрэм дуу чимээ Тэхёний хувьд хэзээ ч сонсохыг хүсээгүй зүйл байв . Хамт сууж түүнийг түших мөр нь болж тайвширтал нь хөдлөлгүй суулаа . Тэгтэл нэг мэдэхэд уйлсандаа ядарсан Мина түүнийг налаад унтчихсан байж байв . Хэрвээ өөр нөхцөлд Мина Тэхёнийг налаад зүйрмэглэсэн бол тэрээр баярлаад зогсохгүй бараг нисэх байсан байлгүй гэвч одоогийн нөхцөлд тэр баярлаж чадахгүй байгаа нь тодорхой байлаа . Энэ хэдхэн хоногт ямар ч их зүйл хурдан болов доо гээл түүнтэй хамт хэвтэн нүдээ анив .

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now