Chapter 11-Бангтан

1.2K 134 5
                                    

"Жонгүгаа яг юу болоод байгаа юм бэ ?" гэж Мина шууд л түүнээс шаардахад Жонгүг гараа өргөн "Хөөе хөөе тайвшир би одоо бүх зүйлийг тайлбарлах гэж байгаа болохоор тэр хойно байгаа цус сорогч найзыгаа түр бариадах " гэхэд нь Мина хойшоогоо хартал Тэхён үнэхээр л хүн алахаар царай гарган дайрахад бэлдэн зогсоно . "Тэхёнаа түр тайвширчих тэхүү хоёулаа асуултынхаа хариултыг авах хэрэгтэй шүү дээ" гэж хэлсэн ч Тэхён транснаасаа гарсангүй . Сонголтгүй болсон Мина "Хайраа " гэж түүнийг дуудтал түүний нүд гэнэт сэргээд амь орох шиг болоод "Мина . . . намайг . . . Хайраа гэлээ МИНА НАМАЙГ ХАЙРАА ГЭЖ ДУУДЛАА "гэсээр бас л өөр төрлийн трансад орсон ч өмнөхөөсөө дээр байсан тул Мина энэ удаа Жонгүг рүү харан хариулт нэхсэн харц шидэв . "Жимин бол манай багийн гишүүн , Манай багийг Бангтан гэдэг бид Бигхит нийгэмлэгийн хамгаалагч баг жиминий үүрэг бол чиний аавыг хамгаалах байсан учир нь Кобранс бүлгийнхэн ааваас чинь дэлхий дээрх хамгийн амттай баялаг цустай хүнийг бий болгохыг шаардсан анхандаа аавд чинь ямар ч сонголт байгаагүй болохоор чамайг бүтээсэн " гэхэд Жиёон "Энэ чинь юу гэсэн үг юм намайг бүтээсэн гэдэг чинь арай " "Тиймээ Жиёонаа тэр хүн нь чи гэхдээ чамайг бий болоход аав чинь чамд үнэхээр их сайн болж өөрийн охин шигээ санан чамайг тэдэнд өгөхийг хүсээгүй тул нууж цусан дотор чинь байдаг лика эсийг хаасан тэр эсийг хааснаар чиний цус үнэр амтгүй болдог гэхдээ лиза эсийг хамгийн уртдаа арван зургаан жил л хааж болдог тиймээс одоо чи маш их аюулд байгаа Мина " гэх Жонгүгаас хариугаа авсан ч үнэн гэдэг ямар хатуу байдгийг Мина тэр үед л ойлгосон юм . "Гэхдээ бидний дараачын үүрэг бол чамайг хамгаалах "гэж хэлэн дөрвөн залуу орж ирлээ .

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now