Chapter 13 - Хомосунд

1.2K 120 3
                                    

"Шинэ тал гэдэг чинь юу гэсэн үг юм бэ ?Ахаа " гэх сандарсан хоолой Жонгүгийнх байв . "Тэднийг арай ч энэ дайнд орно гэж санасангүй та нар бүгд энэ бүлгэмийг мэдэхгүй учир нь тэдний тухай мэдээлэлийг өөртөө тээнэ гэдэг хитэрхий аюултай явдал хэрэв тэдний тухай та нарыг мэддэг гэх мэдээлэл гадагш гарах юм бол та нар бүгд үхэх байсан гэхдээ одоо тэд өөрсдөө ийнхүү дайрч байгаа болохоор хэлэхээс өөр сонголт алга гэхдээ энэ талаар одоо ярилцах биш тэднээс эхлээд зугтаах хэрэгтэй байна энэ бүхний дараа бүндийг нь хэлэх болохоор одоо зөвхөн яаж амьд үлдэх талаар болох ёстой " гэсэн түүнийг үг бүгдэнд нь хүнд туссан ч үнэхээр л одоо амьд үлдэх хамгийн чухал байв . "Би дээврийн цонхоор тэдэн лүү дайрсан нь дээр байх " гээд Хусог автомат SJR-1400 гаар буудаж эхэллээ . Түүний энэ дайралт гэнэтийн байсан тул дайсны талыг жоохон ч болтугай саатуулсан ч тэд мэргэжлийн хүмүүс байсан тул хурдаа ахин авлаа . Аз болж Жинд тэр жоохон хугацаа л хэрэгтэй байсан юм . Тэдний хурдаа алдсан хоромхон мөчид Жин машинаа гэнэт эргүүлээд хажуу талын замаар давхин хойшоо жолоодож дайсны машины хойно гарснаар Хусогыг тэдний машиныг бүрэн устгахад төгс нөхцөл бүрдүүлэв . Гэвч тэд эхний машиныг үгүй хийсэн ч ард нь нэлээд олон машинууд байсан тул ахин зугтах төлөвлөгөөндөө шилжиж хоорондох хол зайгаа ашиглан тэднээс эсэн мэнд зугтаав . Ингэж тэд цаг алдалгүй гол байрлуугаа явав . Энэ хэдхэн хоногт жирийн ахлах сургуулийн охины төсөөлж барамгүй зүйлүүд Минад тохиолдсон нь түүнд хэцүү байх нь ойлгомжтой ч энэ бүхнийг хүлээж авахад хитэрхий хүнд байсан тул суудал дээрээ чимээгүй суух нь Тэхёний сэтгэлийг зүсэв . Гэхдээ түүнд чимээгүй ганцаараа бодох хугацаа хэрэгтэй гэж бодоод бас л түүнтэй адил дуугаа хураав . Өнөө хэд ч бас ядарсан бололтой юу ч ярьсангүй . Арай гэж очих ёстрй газартаа олон цаг болсон юм шиг санагдсан ч хэдхэн минутийн дотор ирэв . Тэдний байр жирийн нэгэн байгууламжын гражаар дамжин газар доор оршдог байв . Бүгд аюулгүй байрандаа ирээд машинаасаа буутал махлаг нүдний шилтэй дөч иргэм насны эрэгтэй хүн тэдний зүг иртэл Мина Тэхён хоёроос бусад бүгд бөхийн мэндэллээ. "Ашгүй бэртээгүй байх шив сайн явж ирэв үү" гэх түүний асуултанд Намжүүн "Даргаа сайн явж ирлээ гэж хэлмээр байгаа ч тэгвэл худлаа болно бидний араас дайрсан хүмүүс Хомосунд бүлгэм байсан " гэхийг нь сонсоод тэр хүний царайны хувиралаас харвал маш муу мэдээ байсан бололтой . "Ямартай ч амьд ирсэн чинь сайн хэрэг дээрээс нь тэд Хомосундын талаар мэдэхийг хүсэж л байгаа байх Намжүүнаа багаа авж  яваад амарцгаа " гээд цааш яваад өгөв . "За алив явцгаая дээрээс нь би тэр бүлгэмийн талаар ч бас хэлж өгье " гээд тэднийг дагуулаад жирийн нэг өрөөнд авчирав . Бүгд тэнд суух газраа олсоны дараа Намжүүн гүн амьсгаа аваад ийнхүү эхлэв ."Хомосунд бол цус сорогчдыг хүмүүсд мэдэгдүүлэхгүй тэдний тухай бүх мэдээллийг устгаж байдаг цус сорогчдын ангуучидын бүлгэм өөрсдийнхөө тухай бусдад мэдэгдүүлэхгүйн тулд тэдний тухай сэддэг хүн болгоныг усгадаг аймшигтай бүлгэм биднээс ялгаатай нь тэд цус сорогчдыг үгүй хийхийн тулд хэдэн мянган хүмүүсийг золиосонд гаргаж ч чадах хүмүүс бусдыг хайрлах сэтгэлгүй хүйтэн цустай амьтад бид хүмүүс цус сорогч хоорондын харилцааг чадахаараа сэргээхийг оролддог болохоор манай хоёр бүлгэм хэзээ ч санаа нийлж байгаагүй тэдний тухай Дарга бид хоёр л мэддэг байсан одоо та нар сэддэг боллоо " гээд  санаа алдав . Түүний хэлснийг бодож тунгааж суутал өрөөнд нэг залуу орж ирээд "Манайхан би гайхалтай зүйл олж мэдсэн " гэхэд бүгдээс түрүүлж Жин "Юу олсон гэж Юнги ?" гэсэн асуултанд нь тэрээр "Би Кобрансын сул талыг олсон " гэсэн хариултыг хэн ч төсөөлөөгүй байв .

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now