Chapter 10 - Жонгүг

1.4K 145 4
                                    

"Одоо хоёулаа яах вэ уул нь Жимин ухаан орчихвол жоохон ч болтугай хэнээс яаж чамайг хамгаалахыг мэдэх юмсан " гэх Тэхён эмнэлгийн өрөөнд хоёр тийш алхалав . "Гэхдээ ямартай ч чамайг онилсон зүйл бол цус сорогч " гэхэд Мина "Чи яаж ийм итгэлтэй байгаа юм " гэж асуутал Тэхён Жиминий хажууд очоод "Чи хүзүү лүү нь харвал яг ирүү лүү нь тулсан хөхөрсөн мөр тойрсон байгааз иймэрхүү мөр хэн нэгэн хүнийг хүзүүнээс нь бариад дээш өргөхөөр ийм болдог гол нь тэр хэн нэгэн гээд байгаа нь цус сорогч бол шүү дээ жирийн хүнд ганц гараараа хүнийг өргөөд байх чадал байхгүй харин цус сорогчидод бол энэ юу ч биш " гэж ярьж буй царай нь нилээд нухацтай байсан болоод ч тэр үү Тэхён улам л царайлаг харагдлаа . "Тэгвэл тэд яагаад намайг онилоод байгаа юм бол " гэж асуутал "Чиний цуснаас болсон байх ", "Юу яахаараа миний цуснаас болдын " гэж гайхахад "Чи өөрөө л мэддэггүй болохоос биш чиний цус бол энэ улс үгүй ээ энэ дэлхийд ч бараг олдохгүй байх амтнаас гадна жирийн хүний ухаан алдаад бүүр бие нь муудах хэмжээний цусыг чамаас авсан ч чи ухаантайгаа байж л байна магадгүй ухаан балартах л байх " гэхэд Мина өөрийнхөө биеийг ямар муу мэддэг байснаа гадарлав . Нээрээ л өөрөө өмнө нь цусаа ч өгж үзээгүй болоод л тэр байх . "Гэхдээ миний хамгийн их гайхаж байгаа зүйл бол чи өмнө нь ямар ч цус сорогчтой уулзаж байгаагүй гэдэг байна ", "Чи бас юу яриад байгаан бэ ", "Чиний цусны үнэрийг хэдэн мянган бээрийн газраас ч үнэрлэж чадахаар тийм л хүчтэй үнэртэй одоо бол миний тэмдэг чамайг халхалж байгаа " бурхан минь Тэхён ямар их зүйл мэддэг юм бэ . Гэсэн хэдий ч түүний мэдлэг улам их асуулт гаргана уу гэхээс дарж чадахгүй байна . Гэтэл бидний яриа утас дуугарах чимээгээр тасалдан анхаарлуудийг өөртөө татна . Минагийн утас дуугарсаар дугарыг нь хартал үл таних дугаараа нууцалсан байсан нь тэдний сэжигийг төрүүлэв . Сонор сэрэмжээ дээд цэгт нь тулган утсаа авав . "Та хоёр нилээд будилж байх шив " гэж хэлээд инээх тэр хүний хоолой танил биш ч аюултай санагдсангүй . "Өөрөө хэн бэ ?" гэхэд "Жонгүг та хоёрт бүгдийг тайлбарлаад өгнө " ,"Юу Яагаад Жон-" гэж ярьж дуусаагүй байхад тэрээр утсаа тастахад Жонгүг өрөөний хаалгыг онгойлгоод "За . . . Одоо тэгвэл ярилцахуудаа " гэв.

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now