Chapter 6 - Болзоо

1.6K 174 3
                                    

"Тэмдэглэх гэж яг юу юм " гэх асуулт хэзээ нэгэн цагт Тэхён өөр дээр нь ирнэ гэдгийг мэдэж байсан ч түүнийг түрүүлж олно гэж бодоогүй дээрээс нь тэрэн шиг цус сорогчын тал дээр ямар ч мэдлэггүй хүн тэмдэглэхийг хаанаас олоод мэдчихдэг байна . Арай өөр цус сорогчтой таарсан болоод "Тэхёнаа би хүлээгээд л байна шүү " гэж Мина Тэхёний бодлыг таслав . "Тэгвэл Мина чи эхлээд миний асуултанд хариулчих чи надаас өөр цус сорогчтой таарсан уу " гэхэд Мина гайхан харж "Чи яаж мэдсийм бэ " гэсэн хариулт нь түүний таамгыг нотоллоо . "Чамайг яагаачгүй биз дээ гэмтээж бэртээснүү " гэх Тэхён асуултыг булзайруулах гэж сэдвийг өөрчилсөн ч Мина тийм ч амар бууж өгөх нэгэн биш байв . "Тэхёнаа зүгээр миний асуусан асуултанд хариулаадахаа " гэж түүнийг ямар ч аргаггүй болгов. "Тэмдэглэх гэдэг нь цус сорогч нэг хүнийг сонгоод цусыг нь уухдаа хүзүүнд нь хоёр жижиг соёоны сорви үллээдэг бид нар жирийн үед сорви үлдээлгүй ууж чаддаг л даа гэхдээ чамайг би тэмдэглэвэл бусад цус сорогчид чамайг минийх гэж мэднэ тэгээд чамайг оролдохгүй " гэхэд Мина "Миний зөвшөөрөлгүйгээр үү арай ч дээ " гэж хэлж дуусуу гүй юу өөрийн өрөөндөө орж хөнжлөөр өөрийгөө ороогоод чадах ядхаараа Тэхёнд удаан уурласан хэвээр байхыг хичээсэн ч яагаад ч юм түүнд тийм ч удаан уурлаж чадахгүй байв . Бодолд автан хэвтэхдээ нэг л мэдэхэд унтаад өгжээ . Шөнөжин хөрвөөж хоносон болохоор өглөөний нар нүүрэнд нь шууд тусав . Гэхдээ тийм ч удаан туссангүй . Түүний өмнө нар хааж хэн нэгэн зогсохыг мэдээд Тэхёноос өөр хэн манайд орж ирж чадах билээдээ гэж бодоод түүнээс нүүрээ буруулаад "Яах гээв " гэж худлаа ууртай дуугаар хандав . "Мина намайг уучлаарай би чамайг бодоод л тэгсэн байхгүй юу тэгвэл чам руу цус сорогчид дайрахгүй аан тийн энийг хардаа би шинэ гарсан нөгөө аймшигийн киноны тасалбарыг авчихсан хамт үзэх үү " гэж хэлээд нүднийх нь өмнөөр зиноны хоёр тасалбар барьсанд Минагын үзэхийг хүссэн кино байсанд шууд худлаа уурлахаа мартаад "Тэгье " гээд год хийн босов . Тэгээд л тэд хамтдаа киногоо үзэхээр явах замдаа алхахаар шийдэн явахдаа Минаг мэдээгүй байхад Тэхён гараас нь хөтлөв . Тэрийг нь Мина мэдэрсэн ч юу ч хийлгүй хамт алхсаар харин дотроо зүрх нь хурдан хурдан цохилж байх суух газаргүй байлаа . Киноны дундуур Тэхён бас л түүний гараас барив түүний энэ үйлдэлд анхаарлаа төвлөрүүлснээс болоод эргэн киногоо үзтэл өөдөөс нь аймар хэсэг гарч Мина юу ч бодолгүй айсандаа өөрийгөө Тэхёний цээжинд наав . Үнэнийг хэлэхэд Тэхён гаднаа айгаагүй царай гаргасан ч дотроо бол үхэж байх шиг гэхдээ зоригтой царайлсны ашиг гарлаадаа гэж бахархалтайгаар киногоо үзэж дуусгалаа . Дараа нь нэгэнт гадуур гарсных юм идье гэж шийдэн хамгийн ойр байх кафэд ороод өөр өөрсдийнхөө идэх зүйлээ захиалаад хүлээх зуураа хэсэг ярилцав . "Тэхёнаа чи өөрийнхөө тухай надад яриач би чиний тухай сайн мэдэхгүй шд " гэхэд Тэхён дуртайяа "За хайраа би яг 320н настай би 12-р сарын 30нд төрсөн намайг жоохон байхад хүмүүс үнэн гачин гачин хувцас өмсдөг байсан болохоор би өөрийнхөө загварыг зохиох дуртай аан тийн намайг 157н нас хүрэхэд аав ээж хоёр минь анчидад алуулсан ингээд л болоо "гээд яг үлгэр ярьж байгаа юм шиг ярих нь Минад Тэхён яах аргаггүй жирийн нэгэн бишээ гэдгийг нь элтгэнэ . Дараа нь кафэнаас гараад цэцэрлэгээр жаал алхлаа . Өнөөдөр яг л болзоо шиг байлаа . Гэтэл гэнэт Тэхён Минаг дагуулан хурдан гэгч нь алхаж эхлэхэд Мина "Тэхёнаа яасан бэ ?" гэхэд "Биднийг нэг хүн үгүйээ цус сорогч дагаад байна " гэв.

Хачин цус сорогч - Weird vampireWhere stories live. Discover now