2

2.8K 212 16
                                    

Jungkook

Хэрвээ хүн жинхэнэ хайраа олвол их өөрчлөгддөг гэсэн.

-

Хүмүүс хэлэхдээ намайг жоохон юм байж их биеэ даасан хүүхэд гэсэн.

Гэхдээ би хорин настай.
Би одоо эр хүн болсон.

Хүнтэй унтаж үзээгүй л болохоос.

Хамгийн сонин нь би өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг мэддэггүй.

Учир нь энэ бүхэн тэр өдөр Жимин ахын надтай танилцуулсан залуугаас болсон юм.

-Flashback-

Жимин ахын хэлсэн газар ирэхэд энэ тийм ч муу байсангүй.

Жирийн нэг кафе шоп.

Гэвч дотор нь ороход намайг гаднахаасаа тэс өөр орчин угтаж авсан.

Бүх зүйлсийг нь эртний гар урлалаар чимэглэсэн байх ба ширээ болгон дээр өөр өөр гоёмсог ваарнууд тавьсан байлаа.

Намайг ийн бодох зуур Жимин ахыг олж харав.
Гэхдээ тэр ганцаараа байсангүй.

Яг өөдөөс харсан суудал дээр нь үсээ шараар будуулсан залуу сууж байв. Жимин ах бас шараар будуулсан байсан учир тэд яг л дэгдээхий шиг харагдаж байв.

Жимин ахын хажууд очин суухад тэр над руу хараад

'Өө Жонгүг хэзээ ирсэн юм'

'Сая ирсэн болохоороо л хажууд чинь сууж байгаа биз дээ'

'Тийм л дээ' гээд зөөлөн инээснээ өөрийн захиалсан LATTEгаас нэг балгав.

Харин урд сууж байсан залуу хоолойгоо зассанаа

'Муухай ааштай юм гээч'

'Өө за үнэхээр их баярлалаа. Ариухан новш минь'
гэж хэлээд түүн рүү хартал тэр над руу яг л бяцхан гөлөг эрхлүүлж байгаа охин шиг харж байв.

'Яаж хараад байгаан'

'Хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн'

'Юу гэсэн бэ?'

'Чиний сонссоныг хэллээ'

'Чи их өдөж байх шив.
Би хорин настай эр хүн болсон'

'Эхлээд намайг чи биш та гэж дууд. Би хорин хоёртой.
Бас чи эр хүн болсон гэдгээ яаж батлах юм бэ дээ?'
гэж түүнийг хэлэхэд миний нүүр халуу дүүгээд л явчихав.

Яг л биеэр гүйж байсан бүх цус нүүр лүү явж байгаа мэт.

'Наадах чинь өмнө нь хүнтэй унтаж байгаагүй. Ер нь бол зандан.'
гэж Жимин ах хэлтэл миний зүрх хаагдах шиг л болов.

Харин өөдөөс хараад сууж байсан залуу над руу харан инээгээд амандаа нэг зүйл шивнэсэн юм.

Тэрний хэлсэн зүйлийг надаас өөр хэн ч олж сонсоогүй байх.

Учир нь Жимин ах хажууд миний хараал идсэн зандан тухай ярин татаж унатлаа инээж байсан юм.

-Flashend-

Зүгээр л энэ үед миний зүрх хэвийн байдгаасаа тэс өөр байсан.



Энэ магадгүй догдлол гээч нь байх.

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now