18

1.1K 130 6
                                    

Үүрийн 5 цагт ажлаа дуусгасаны дараа хоёр залуу эвхрэлдэн хэвтэнэ.

'Юу гээч. Тэхёнаа үнэндээ надад сайхан байгаач. Яагаад ч юм сэтгэл хөндүүрлээд байх юм.'

Жонгүг цээжин дээрээ гараа тавин, нүдэндээ бага зэрэг гуниг тодруулан хэлэв.

'Яаж байна?'

'Магадгүй би одоо хүртэл таньд гомдсон хэвээрээ байгаа байх. Энэ миний анхных байсан. Бас би танд өөрийнхөө анхны гэсэн бүх зүйлээ зориулсан. Анхны хайр, анхны үнсэлт, анхны догдлол, анхны хардалт гээд л. Бүр зандангаа ч өглөө.'

Жонгүг бага зэрэг инээвхийлэн ярьж байсан ч удалгүй буцан нүдэнд нь гуниг хурав.

'Гэхдээ энэ миний анхны бүх зүйл байсан ч т-таны анхны бүх зүйл байгаагүй.'

Жонгүгийн хоолой чичирхийлэн нүдэнд нь нулимс хурав.

'Би таны тухай бодохгүй цаг мөч гэж байгаагүй. Би таны анхны үнсэлтээ хэнд өгсөн, анхныхыгаа хэнд өгсөн гээд би бүгдийг мэднэ ээ.'

Жонгүгийн нүднээс нулимс нэг нэгээрээ бөмбрөн унаж улаан толботой дэвсгэр даавууг чийглэнэ. Тэрээр гараа зүрхэн тушаа газраа цээжин дээрээ тавиад бага зэрэг инээнэ.

'Би ирээдүйд хоёулангынх нь амьдрал ямар байх бол гэж үргэлж боддог. Үерхэл, болзоо, гэрлэлт, бал сар, үр хүүхэд, гэр орон, эцэг эх гээд л.'

Жонгүгийг ярих хооронд Тэхён зүгээр л ажиглан хэвтэнэ. Удалгүй Жонгүг гүнзгий амьсгаа аван хэдэн үг хэлэв.

'Өвдөж байх чинь ээ.'

Тэхён энэ үгийг сонсоод ямар нэгэн зүйл эргэцүүлж буй мэт хөмсгөө зангидан нүдээ анив.

'Жонгүгаа. Үнэнийг хэлэхэд чи миний анхны хайр юм шүү.'

Тэхён хэр баргийн гаргаад байдаггүй дөрвөлжин өхөөрдөм инээмсэглэлээ гаргана.

Жонгүг ч бас даган инээв.

Удалгүй тэд ядарсан бололтой унтаад өгсөн байлаа.

--

'ААААА Юнги ахаа. Жонгүг уурандаа Тэхёнийг алчихаж хүрч ирээд энийг хар даа.'

Жимин байшинг нураатал орилох нь тэр.

Үүнд орон дээр унтаж байсан хоёр залуу бус нэг давхарт ус ууж байсан Юнгиг хахаж үхтэл нь цочоосон юм.

'Юугаа балайраад байгаа юм бэ? Юу гэж тэр хоёр тэг-.  Эээ бурхан минь гэж. Энд ямар новш нь болоо вэ?'

Юнги өрөөг нэг тойруулан харснаа орон дээрх хоёр залуу руу ширтэж эхлэв.

Удалгүй нөгөө хоёр босоход Юнги тэдэн рүү үхлийн харц шидлэв.

'Та хоёр надтай яриатай шүү. Одоо босж хурдан өрөөгөө цэвэрлэ.'

Юнги зөөлөн хэлсэн ч энэ нь тэднийг хангалттай айлгаж байв.

--

Танар надаас smut авмаар байна уу? Хэн дээр нь авмаар байна.😂😂

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now