20

1K 143 1
                                    

'Аав ээж нь биднийг хүлээн зөвшөөрөх болов уу? Зөвшөөрсөн болоод л намайг дуудаж байгаа байх. Гэхдээ л хэрвээ намайг хүүд нь тохирохгүй гээд байвал яах вэ?'


Тэхён олон юм бодсоор гэрээсээ гаран их дэлгүүр оров.

Юнги түүнд анхны сэтгэгдэл хамгийн чухал гэсэн учир тэрээр брендийн үнэтэй зүйлс авч байлаа.

'Анхны сэтгэгдэл хамгийн чухал.'



--

'ААААААААААААА.'

Жонгүг өрөөнөөсөө арзайсан үстэй гарч ирэн аав ээжийнхээ өрөө рүү оров.

'Та хоёр сэрээч ээ. Тэхён ирэхэд 30 минут л үлдсэн байна шдээ.'

Жонгүгийн энэ үгэнд аав, ээж хоёр нь гэрлийн хурдаар босоцгоов.

'Ээ бурхан минь. Яана аа. Юу ч бэлдээгүй шдээ.'

Ээж нь сандарсаар гал тогоо руу ороход аав нь гэрээс гарав.

Яг үнэнийг хэлэхэд Жонгүг худлаа хэлсэн юм.

Тэхён 17 цагт ирэх ёстой ч одоо дөнгөж өдрийн 14 цаг болж байсан юм.

--

17 цаг болоход 10 минут

'Хөөе Жонгүг. Найз залуу руугаа залга даа.'

Аав нь эвшээлгэн хэлэхэд Жонгүг Тэхён руу залгав.

'Хаана явна? Аан үүдэнд ирчихсэн юм уу? Би чамайг тосоод авах уу? За тэгвэл би одоо гарлаа.'

Жонгүг аав ээждээ бэлэн байгаарай гэж хэлэн Тэхён руу яарав.

'Ээ бурхан минь чамд юу тохиолдох нь энэ вэ?'

Жонгүгийн уулга алдсан нь Тэхёний шар үс ягаан болсонтой байв.

'Юнги ахаас л боллоо. Яах итгэв ээ?'

Тэхён уурлан машиндаа суусаар л байв.

'Хөөе Тэхён. Одоо тайвшир за юу? Орохгүй бол аав ээж 2 хүлээгээд байна.'


Жонгүг Тэхёнийг аргадсаар гэртээ орж ирэв.

--

Гэрт

'Заа манай хүргэн хүү. Нэр хэн бэ?'

Жонгүгийн аав аль болох инээхгүй буурьтай байхын тулд муухай харж байв.

'Намайг Ким Тэхён гэдэг. Намгил Ахлах Сургуулийг төгссөн. Бёнчан Их Сургуулийн 4-р курс. Аав, ээж одоогоор Щвецарт ажиллаж амьдардаг. Ойрын хэдэн найзуудтай. Архи болон тамхи хэрэглэдэггүй. Жонгүгийг насаар нь хайрлаж жаргалтай амьдруулж чадах учираас биднийг гэрлүүлж өгөөч.'

Харин энэ удаа Жонгүгийн аав инээв.
Жонгүгийнх шиг туулайн хоёр шүдээрээ.


'Чи чинь яасан хөгжилтэй хүүхэд вэ?'

'А-Аав.'
Жонгүг бага зэрэг сандран аав руугаа харахад аав нь Тэхён руу итгэл тээсэн харцаар харж байв.

'Миний хүүг насаар нь хайрлаж чадах уу?'

'Тийм ээ.'


'Огтхон ч гомдоож, уйлуулахгүй байж чадах уу?'


'Тийм ээ.'


'Хүүг маань гомдоох л юм бол би чамайг газрын гаваас ч хамаагшй олж авчраад ална шүү.'

Жонгүгийн аав инээсээр хэлэхэд Тэхён маш их баярлаж байв.


'Т-Тэгэхээр та хоёр биднийг зөвшөөрж байгаа хэрэг үү?'

Жонгүг үл итгэсэн харцаар тэдэн рүү харахад тэд өөдөөс нь зүгээр л инээмсэглэж байв.

'Т-Тэхён аа.'

Жонгүг уйлан Тэхёнийг тэвэрж авав.


Энэ өдөр магадгүй тэдний хамгийн жаргалтай өдөр байсан биз.


Дараагийнх сүүлийн хэсэг шүү. +20 дараа орно. Уншихыг хүсвэл 👉⭐

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now