19

1.1K 127 1
                                    

'Байз, яасан гэнэ ээ? Чи зүгээр үү? Бага зэргийн халуунтай байх шиг байх юм. Ер нь өрөөндөө очоод хэвтэж бай! Сайхан халуун зутан шөл хийгээд өгье за юу?'

Жонгүгийн ээж нь түүнийг хөөсөөр өрөө рүү нь оруулах бол аав нь хажууд нь ууж байсан халуун цайндаа хахаж байв.

'Сая Жонгүг юу гэсэн бэ? Найз залуу гэсэн үү? Ээ бурхан минь гэж. Би зөв сонссон уу? Ханиа.'

Аав нь үгэлсээр асгасан цайгаа арчих бол ээж нь зүгээр мах хэрчин зогсоно.

'Хөөе ханиа. Надтай ярь л даа.'

Жонгүгийн аав нь ээжийнх нь хажууд эрхлэн хошуугаа унжуулан зогсоно.

'Бурхан минь ээ. Энэ чинь Жон гэр бүлийн ноён нуруу, хатуу чанга эцэг Жон Жонху мөн үү?'

Жонгүгийн ээж нь инээсээр аавыг нь тэврэн хэлэхэд тэд хоёулаа инээв.

--

Харин энэ үед өөр нэгэн газар өөр нэгэн хүн үхлээ хүлээж буй аятай орон дээрээ эвхрэн хэвтэх аж.

'Чи ч ёстой хараал идсэн дураараа хүүхэд юм даа.'

Тэхён Жонгүгийн хэлсэн хэдэн үгсийг сонсоод л хэт сэтгэл хямралд орчихсон нь энэ байв.

'Би одоо тэгээд яана аа? Аав ээж нь намайг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? Угаасаа хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Яаж ч бодсон хүү нь гей гэхэд хэн л дуртай байхав. Ер нь азаа үзээд очдог ч юм бил үү? Яах вэ? Яах вэ? ЯАХ ВЭ?'

Тэхён орилсоор орон дээрээ тонгочиж эхлэв. Мэдээж түүний орилоон хаалга нээгдэж хар аура мэдрэгдэж орноос унах хүртэл үргэлжилсэн юм.

'Хөөе.'

'З-За.'

'Би унтаж амармаар байна. Ахиж орилох л юм бол чамайг би яахыг чи сайн мэдэж байгаа биз дээ?'

'Т-Тийм ээ. Одоо та тайван унтаж амарч болно оо.'

Тэхён сандарсаар түүнийг өрөө рүү нь оруулахад тэрээр орон дээрээ унаад л шууд хурхирч эхлэв.

Мэдээж энэ хүн бол Мин Унтамхай Юнги билээ.


--

'Ээж та аавтай сая юу ярисан юм?'

'Харин л дээ. Юу ярисан юм бол оо? Чи таа л даа.'

Жонгүгийн ээж яг л өсвөр насны охин шиг баярлан хэлэхэд Жонгүг бараг л  гадарлачихав.

'А-Арай үгүй байлгүй дээ.'

Жонгүг ээрч муурсаар хэлэхэд ээж нь түүнийг тэврэн

'Тийм ээ. Аав чинь зөвшөөрсөн.'
гэж Жонгүг уйлж байв.

'Гэхдээ тэр залуугаа энэ долоо хоногтоо багтаж аавтайгаа уулзуулаарай. Аав чинь чиний өмнөөс л баярлаад гүйгээд байна лээ.'

Жонгүг уйлж байсан ч аавынхаа тухай сонсоод инээв.

'Байзаарай. Өнөөдөр чинь хэд дэх билээ?'

Жонгүг сандран ээжээсээ асуухад ээж нь
'Өнөөдөр тав дахь өдөр шдээ.'
гэж хэлсэн ч Жонгүг хажууд нь эрлэгийн элчээ хүлээж буй аятай суух аж.

'ХОЁРХОН ХОНОГ ҮЛДСЭН ЮМ БАЙНА ШДЭЭ!!!'

Ямархуу болж??

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now