12

1.2K 161 2
                                    

Taehyung

Юнги ах Жонгүгийнд хэд хоносон гэсэн.
Гэхдээ яах гэж?
Магадгүй Намжүүн ахад хөөгдчихсөн байх.
Гэхдээ яагаад манайд ирж хоноогүй юм бол?
Эсвэл тэр хоёр бид хоёр шиг?
Үгүй ээ. Жонгүг тэгэхгүй байх.
Гэхдээ тэгсэн ч байж магадгүй.
Новш гэж.

--

-Flashback-

'Сайн уу? Жонгүгаа.'

'Өө Юнги ах. Ямар хэргээр ирээв?'

'Тэр харин гэрээсээ хөөгдчихлөө.'

'Хэн? Тэхён ахын гэрээс үү?'

'Үгүй дээ. Бид тусдаа амьдардаг. Намайг тэнд байх үеэр л чи ирдэг хэрэг.'

'Аан. Юутай ч эхлээд ороод ир.'

Жонгүг Юнгиг гэртээ оруулахад дээд давхраас өөр нэг залуу бууж ирэв.

'Хэн ирсэн юм? Жонгүг.'

'Аан миний найз.'

'Сайн байна уу? Намайг Жон Хусог гэдэг.'
гээд гар барих гэтэл Юнги шууд л нэрээ хэлэн түүнийг үл тоов.

'Уучлаарай Хусог ахаа. Тэр угийн ийм хүн л дээ.'
Жонгүгийг хэлэхэд Хусог зүгээр л инээж байв.

'Чи аав ээжтэйгээ хамт амьдардаггүй юм уу?'
Юнги яриа эхлүүлэхэд тэд аль хэдийн гал тогоонд орж ирэн цай ууцгаан сууж байв.

'Үгүй ээ. Аав ээж хоёр нэг сар ажилаар гадаад явчихсан. Оронд нь Хусог ах надтай нэг сар хамт байна.'

'Мм. Чи хэдтэй билээ? Жонгүг.'

'Хорин настай яасан?'

'Аан. Зүгээр л.'

Тэдний яриаг ажиглаж суусан Хусог яагаад ч юм Юнгиг сонирхож байв.

'Чи яагаад над руу ширтээд байгаа юм!'
Юнги Хусог руу харан хэлэхэд

'А-Аан. Чи үнэхээр цагаан юмаа. Би төрсөн цагаасаа л бордуу өнгийн арьстай байсан.'
гэж эв хавгүйхан хариулав.

Юнги түүнийг сонсчихоод инээхэд Хусогийн цээжин доторх бяцхан зүрх үнэхээр хурдан цохилж эхлэв.

-Flashend-

'АААААА. ЖОН ХУСОГ. ЯГ ОДОО ХҮРЭЭД ИР.'

'Галзуу юм шиг юундаа орилсон юм.'

'Энэ, энэ яаж байгаа юм?'

'Санаандгүй л.'

Энэ бүх хэрүүл Хусог Юнгигийн хамгаас хайрт Snow White-ийн цагаан цамцийг нь өөрийнхөө улаан цамцтай цуг угааснаас болсон юм.

'Ална аа чамайг. Чамайг эхэлж алчихаад дараа нь өөрийгөө алаад хаячихая л даа!'

A/n: Тэгэхээр Sope болчихлоо.😂😂
Би ч новш юм даа.😂😂😂💪💪  Аа бас би бичих гэж 4 хоног болсон шүү.😂😂❤

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now