13

1.2K 144 0
                                    

Jungkook

-One Month Later-

Уулзаагүй их удсан байна.

Түүнийг санаж байна.

Гэхдээ тэр надад хайртай биш байх.

Тэр эцэст нь Жимин ахад хайртай.

Магадгүй одоо больсон нь дээр юм шиг байна.

--

Жонгүг ээж ааваасаа зөвшөөрөл аван оройн 22:47 цагт гэрээсээ гарав.

Түүний юу бодож, юу хийх гэж байгааг хэн ч үл мэднэ.

Тэрээр нэлээд удаан алхсаны эцэст далайн эрэг дээр ирэв.

Далай шөнийн тэргэл саран доор хязгааргүй уудам диваажин мэт харагдах аж.

Жонгүг бага багаар далай руу алхана.

Далайн түрлэг түүн рүү цалгихад далайн шорвог устай хамт өөр нэгэн зүйл дусална.

Удалгүй далайн эргээр хэн нэгний цурхиран уйлах дуу хадав.

Яг одоо Жонгүг өөрийг нь хэн нэгэн тэврээд түүний мэдэрч буй энэ их өвдөлтийг хуваалцаасай гэж хүснэ.

Гэхдээ түүний хүслийг БУРХАН энэ удаа алгасав.

Яг л түүнийг хорвоогийн хахир хатуу бага ч болтугай ойлгож гэж буй мэт.

Удалгүй тэр уйлахаа болин гүнзгий амьсгаа авав.

Түүний харц оргүй хоосон, ямар ч мэдрэмжгүй мэт болжээ.

Хүн байтугай амьтан ч харсан түүнээс дөлөхөөр тийм л хүйтэн.

Магадгүй тэр жинхэнэ өөрийгөө зүрх сэтгэлийнхээ гүнд түгжиж, өөрийн эсрэг дүрээ буцаан гаргаж ирж байх шиг байна.

Надад юу мэдрүүлсэн тэр мэдрэмжийг би чамд эргүүлж хоёр дахин нугалж өгөх болно.
Тэр үед чи надаас амь эрэн гуйх болно.
Ким Тэхён.

A/n: lol. Юу биччих вэ. Тэр яахав би ер нь зураач болж байх шиг байна дөө  😂😂

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now