21

1.6K 139 3
                                    

Сөүлд байх нэгэн жижиг сүм.

Тэнд нэгэн хосууд хуримаа хийж байх аж.

Гэрлэж буй хосуудын ирсэн зочдыг тойруулан харвал ойр дотны хэдэн хүмүүсээ л урьсан бололтой.

'Ноён Ким Тэхён та ноён Жон Жонгүгийн жаргал зовлонг хамт хуваалцаж насан туршдаа хайрлаж чадах аа андгайлж байна уу?'

'Андгайлж байна.'

'Ноён Жон Жонгүг та Ноён Ким Тэхёний жаргал зовлонг хамт хуваалцаж насан цуршдаа хайрлаж чадах аа андгайлж байна уу?'

'Андгайлъя.'

'Та хоёрын ариун хайрын гэрч бурхан болог. Жаргалтай хосууд минь үнсэлцээрэй.'

Номлогч тэдэнд хандан хэлэхэд хүмүүс алга ташин тэд үнсэлцэв.

Энэ бол тэдний богинохон ч адал явдал, бартаа олонтаа амьдралын хамгийн торгон бөгөөд нандин мөч байсан юм.

--

2 жилийн дараа

'Хөөе Жон Жонгүг сэрж ажил төрөлдөө яваач. Намайг өлсгөж алах чинь дутаа юу? Алив, бос бос.'

Тэхён ууралсаар Жонгүгийн хөнжлийг татан сэрээхийг оролдох бол. Жонгүг маргааш дэлхий сөнөнө өнөөдөр сайхан унтах минь гэсэн аятай унтаж байв.

'Хөөе Жон Жонгүг.'

Энэ удаа Тэхён орилсонд Жонгүг сэрэв.

'Битгий муухай орилоод бай л даа. Тэглээ ч би ажил хийсэн хийгээгүй чи баян шдээ.'

Жонгүг гоншигонон хөнжилөө дээгүүрээ давуулан унтахаар нүдээ анихад Тэхён түүнийг яалтачгүй босгов.

'Жон Жонгүг босохгүй бол ямар үнсэлт байхгүй шүү.'

Тэхён бахдалтай нь аргагүй инээн гал тогоо руу орон өглөөний цайгаа бэлдэв.

'Нээрээ Жонгүгаа. Жимин биднийг хуримандаа урьсан.'

Тэхён өндөг шарсаар хэлэхэд Жонгүг сониучирхан угаалгын өрөөнөөс шүдээ угаасаар гарж ирэв.

••Fake Or Real•• | CompleteWhere stories live. Discover now