+20

6K 371 50
                                    

Жиминий мэдээллийн ачаар Жонгүг хаашаа явахаа сайтар мэдэж байсан юм. Түүний дорм....

Нилээдгүй зайтай газар учир тэр гүйсээр Тэхёны дормын гадна ирлээ. Хонхыг нь дарах эсэхтэй эргэлзэн зогсох Жонгүг. Яг л анх удаа сэтгэлээ илчлэх гэж буй охин шиг сандран хөлөрсөн гараа өмдөндөө арчин байж арай хийн хонхыг нь дарлаа.

Харамсалтай нь хаалга тайлагдсангүй. Түүнийг гэртээ байхгүй байгаа хэмээн таамаглан гадаа нь суун хүлээсээр л.

Энэ үед Тэхён шинэ MV-нийхээ клипны зураг авалтаа хийлгэж байлаа.

Шөнийн 2 цаг

Жонгүг түүнийг хүлээсээр хаалгыг нь дэрлэн суугаагаараа унтчихсан байсан юм. Энэ үед хаалганы гадаа том хар машин ирэн зогсож дотроос нь бараг л сунаж унах нь уу гэлтэй нэгэн залуу буулаа. Машин явсны дараа тэрээр хөлөө зөөж ядан хаалганд дөхөхөд нэгэн танил царай түүнийг угтан авсанд балмагдаж орхив.

"Жонгүг"

"Өө чи ирчихсэн үү?"

"Юу хийж байгаа юм? хэмээн Тэхён хөмсөг зангидах нь түүнийг уурлаж буйг илтгэнэ.

"Чамтай ярилцах хэрэгтэй гэж бодоод"

"Аан гэрээ юу? Одоо би ямар ч өргүй дээрээс нь миний сургалтын төлбөрийг төлөх хэрэггүй дээ"

"Өөрсдийнхөө тухай ярилцмаар байна"

"Ор л доо"

Тэд хамтдаа Тэхёны гэр лүү орон сууцгаалаа. Нэг хүнд хангалттай гэмээр 2 өрөө тохилог байр байх бөгөөд тэр чигтээ Тэхёны сүрчигний үнэртэй байх нь Жонгүгт нэн таатай байв.

"Яагаад гөлөрчихвөө"

Жонгүг өнөөх л зуршлаараа түүнийг хайрлангуй ширтэн сууна. Тэхён түүний урдуур гараа савчуулан байлаа.

"Хүүе ээ амьд уу?"

Энэ удаад Тэхён тэсвэр алдан түүнийг шанаадах гэж оролдох үед Жонгүг түүний гарыг барьж аван өөртөө татан өвөр дээрээ суулгачихав… ер нь бол нэг гуян дээрээ.

"Яагаад байгаа юм бэ?"

Жонгүг үг дуугаралгүй нүүрээ Тэхёны цээжинд наан үнэрлэх нь Тэхёныг сандаргаж орхилоо.

"Ярилцана гэчихээд нохой шиг үнэрлээд л байх юм аа!!!"

"Би чамд хайртай"

"Чи эхлээд уучлалт гуйх ёстой юм биш үү?"

"Чамайг хүсвэл өвдөг сөхрөн уучлалт гуйя" гэж хэлэн босох гэтэл Тэхён түүнийг болиулан өвөр дээр нь бүтэн суугаад

"Би чамайг уучилчихсан"

"Би чамд хайртай"

"Аан"

"Би чамд хайртай"

"Аан"

"Хариу байхгүй зүгээр л аан гэж байгаа юмуу?"

"Аан гэдэг чинь хариулт"

"Би өөр хариулт хүсч байсан юмсан"

"Би чамд хайргүй"

"Худлаа ярь"

"Нээрээ"

"Үнэхээр үү" хэмээн Жонгүг Тэхёныг арагш гэдийлгэлээ *нялх хүүхэд тэвэрдэг шдээ тэрэн шиг толгойг нь нэг гаран дээрээ тавьсан гэж ойлгоорой*

"Үнэн болохоор намайг тавь"

"Би итгэхгүй байна" гэж хэлэн Тэхёныг газарт хэвтүүлээд нүүрнээс нь ганцхан см-ын зайд өөрийн нүүрийг ойртууллаа.

Тэхёны нүүр бага зэрэг улайн хажуу тийшээ харах үед Жонгүг

"Надтай үерхээч" хэмээн чихэнд нь шивнэлээ.

"Болохгүй"

"Яагаад?"

"Манай энтертайнмент үерхлийг хорьдог"

"Тэр чинь ердөө л чамайг найз охинтой болж болохгүй гэсэн үг. Харин найз залуу бол зүгээр гэсэн үг"

"Битгий мэдэмхийрээд бай"

"Зөвшөөрсөн гэж ойлголоо" гэж хэлэн Жонгүг Тэхёны гэрийг орхин гарлаа.

Харин Тэхён цээжнээс нь гарах ядан хүчтэй цохилох зүрх, улаа бутарсан хацартайгаа үлдсэн юм. Тэр амьсгаагаа арай ядан жигд болгоод шалнаасаа өндийн орон дээрээ таван хошуу болж хэвтээд ороо хүчтэй балбан зөөлөн хашгирч эхэллээ. Тэр хэтэрхий аз жаргалтай байсан болохоор ийм үйлдэл гаргасан байх.

Ганц Тэхён бус хаалганы гадна зүрхээ даран газар суух Жонгүг ч мөн адил жаргалтай байгаа гэдэгт мөрийцье.

"Энэ хүн мөн бололтой энэ зүрхний эзэн, энэ зүрхийг цохилуулах нэгэн, энэ зүрхийг тайвшруулах нэгэн, хоосон орон зайг минь дүүргэх нэгэн....." гэж шивнэн багахан нулимс дуслуулан Тэхёны гэрийг орхин явлаа.

Тэр уйлж байгаагүй!!!!!

Тэр уйлж байгаагүй!!!!!…

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
••Taste me•• [COMPLETED]Where stories live. Discover now