“Тэхёнаа миний хүү хоолоо идээрэй”
“За ээжээ”
Тэдний яриаг таслан хэн нэгэн хаалга чангаар нүдэж эхлэв.
“Хэн бэ”
“Амаа татаад хаалгаа нээ”
Тэхёны ээж ч сандран хурдхан шиг хаалгаа нээж өглөө.
?: Өрөө төлөх өдөр чинь өнгөрчихөөд байна. Мэдэж байна уу? хэмээн хар хувцас өмссөн нэгэн түүнийг заналхийлж гарав.
Т.ээж: Тэгэлгүй яахавдээ яаж мартхав. Гэхдээ миний цалин маргааш бууна тэр үед өгье.
?: Чи биднийг хэн гэж бодоов айн хэмээн Тэхёны ээжрүү гар далайхад Тэхён түүний гарыг барин ээжид нь ирэх гэж буй цохилтыг хаах нь тэр.
Тэхён: Маргааш өгчих юманд яагаад байгаа юм?
?: Өө энэ нусгай чинь яасан том амтай юм бэ хха айчихлаа байна.
?: Тэнэгтэхээ боль толгойлогчид хэлж маргааш өрийг нь авч болох эсэхээ асууя
Өнөөх хар хувцаст нэгэн утсаар хэсэг ярьсаны эцэст ам нээлээ.
?: Маргааш сүүлийн хугацаа ойлгов уу?
Т.ээж: Ойлголоо
Тэдгээр танхай хүмүүс түр тар хийсээр сая нэг тэдний гэрийг орхих ба Тэхёны ээж ч хурдхан хаалгаа хаах нь тэр.
“Ээжээ та яасан гэж тэр архичны өрийг төлөөд байдаг юм бэ?”
“Чиний аав шүүдээ ингэж битгий ярь”
“Та хэтэрхий зөөлөн сэтгэлтэй юм”
“Хүн болохоороо л тэр шүү дээ хоолоо идэцгээе”
“Ээжээ би сургуулиасаа гарах юм уу?"
“Ээжид нь зүгээрээ”
“Гэхдээ миний сургуулийн төлбөр удахгүй нэхэгдэнэ. Гэтэл ингээд өрөндөө өгөөд байхаар угийн хөөгдөх л байх”
“Миний хүү ямар нэгэн шалгаруулалтанд орвол яасан юм? Трэйний билүү тийм юм болчихвол цалин авна бас дэбүт ч хийх юм билүү?”
“Би бэлдэж байгаа. Хэрвээ тэнцвэл сургуулиасаа гарна шүү”
“Ойлголоо”
Тэдний гэр бүл энгийн л нэг гэр бүл. Нэг хүнийг эс тооцвол. Тэр хүн нь мэдээж аав нь. Архичин дээрээс нь маш их өр тавин зугтсан ба тэр өрийг нь Тэхёны ээж төлдөг байлаа.
Харин Тэхён Сөүлийн урлагийн их сургуулийн 3-р курс бөгөөд 2 удаа жилийн чөлөө авч ажил хийсэн ч сургуулийн төлбөрөө л олдог байсан учир ээж нь ганцаараа л өрөө төлдөг билээ.
Ээж нь багш мэргэжилтэй бөгөөд түүний сарын цалин хаанаа ч хүрдэггүй тул Тэхён одоогоор оройн цагаар цагийн ажил хийн идэж уух юм болон гэрэл байрныхаа төлж байгаа юм.
Хэдий тэд мөнгөний асуудал ихтэй ч аз жаргалаар дүүрэн байдаг. Тэхён маш эелдэг сайхан ааштай ээж нь харин хүүгээ юу юунаас ч илүү нандигнадаг тийм л сайхан гэр бүл. Аав, нөхөр гэх хүн нь байгаагүй бол анхнаасаа тийм өр тавиагүй бол энэ гэрт хичнээн сайхан өдрүүд үүрд үргэлжлэх байсан бол?
YOU ARE READING
••Taste me•• [COMPLETED]
RomansaTaehyung & Jungkook /bxb story +18/ Start: 2018-07-04 End:2018-07-19 Author: "Tony"