Тэд уснаас гарцгаан биеэ арчин хувцасаа өмсөцгөөлөө. Харин энэ үед Жонгүг нэг нохойгоо дуудан юм даалгахад тэр хурдхан шиг Жонгүгт нэг цаас өгөн бөхийгөөд гэрээс нь гарав. Жонгүг тэр цаасыг хэсэг харснаа “Энэ нохойнууд ажлаа үнэхээр сайн хийдэг шүү” гэхэд Тэхён нэг их тоохгүй байсанд Жонгүг “Май” хэмээн өнөөх цаасаа Тэхён руу сарвайлаа. Тэхён уншиж дуусаад зөвшөөрснөө илэрхийлэн гарын үсгээ зурах нь тэр.
Тэр хүн болгон руу хайр дүүрэн харцаар ширтэх дуртай!!!!
Тэхён гэнэт сандраад явчихав. Учир нь түүний эзэнтэн түүн рүү хайр дүүрэн харцаар ширтэж байсан юм.
“Надад дурлачихсан уу? Эзэнтээн”
“Би хүн болгон руу ингэж хардаг. Яахав энгийн үедээ”
“Энгийн үе?”
“Ммм зодолдоогүй үедээ байх”
“Аан”
“Битгий буруугаар ойлгоорой би хүнд амархан дурлачих хүн биш”
“Буруугаар ойлгосонд уучлаарай”
“За бүх тохиролцоо болсон учир харьж болно”
“За эзэнтээн”
Тэрхүү цаасанд:
Энэхүү гэрээ нь 1 жилийн хугацаатай бөгөөд 2018-07-12 ноос 2019-07-12ны хооронд юм.
Эзэн болон боол гэсэн хоёр тал байх бөгөөд боол нь эзэнтний тушаасан бүхнийг хийх тухай гэрээ байв.
Боолын талд ашигтай зүйлс болон үүрэг:
1. Жилийн дараа гэрээ хүчингүй болох үед Ким Тэхёны гэр бүлийн өр хүчингүй болно.
2. Ким Тэхён нь эзэнтний тушаагаагүй үед хүссэнээрээ байж болно.
3. Ким Тэхён нь гэртээ амьдрах бүрэн эрхтэй ба эзэнтнийг дуудсан үед ирж байх
4. Ким Тэхёны сургалтын төлбөрийг эзэнтний хувийн данснаас гаргана.
5. Ким Тэхён нь эзэнтэнд аюул учруулах үйлдэл хийвэл шийтгүүлнэ.
6. Ким Тэхён нь эзэнтнийг занал хийсэн үйлдэл гаргавал тэр дор нь устгах.
гэх зүйлс дурдагдсан байлаа. Тэхён энэ цаасыг харан өөрт нь нилээд ашигтай болохыг ойлгон хурдхан шиг зөвшөөрсөн билээ.
Тэхён ч жаргалтай нь аргагүй гэртээ ирэхэд ээж нь уйлсаар түүнийг угтах нь тэр.
"Ээжээ одоо өрөө төлнө гэж зовох хэрэггүй ээ" гэж хэлтэл ээж нь түүнийг алгадан
“Чи яаж эд эрхтнээ зарна гэж боддог байна аа чамд минь муу юм болвол яах юм”
“Ээжээ би эрхтнээ зараагүй ээ”
“Тэгээд яаж?...”
“Би гэрээ хийсэн би тэдний дор ажиллана”
“Тэр чинь аюултай биз дээ”
“Үгүй ээ би зөвхөн толгойлогчийн гэрийн ажил нтрийг л хийнэ санаа бүү зов”
“Нээрээ юу?”
A/N : Үнэндээ худлаа 😂😂
“Мхн дээрээс нь миний сургалтын төлбөрийг төлж өгөх учир та минь мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй шүү”
“Ойлголоо”
“Бас би тэднийд амьдарч магадгүй гэхдээ үгүй байх гэж залбирч байна даа”
“Тэр сайн хүн бололтой гэхдээ чи түүнийг мафийн толгойлогч гэдгийг мартаж болохгүй шүү”
“За ээжээ”
“Нээрээ шалгаруулалтын хариу чинь ирсэн”
“Өө тийм үү?”
“Ээж нь тэсэлгүй харчихсан”
“Юу гэж байна?”
“Тэнцсэн бас өнөөдөр очиж бүртгүүл гэсэн байсан”
“Та тэгээд одоо л хэлэхдээ яадаг юм би явлаа баяртай” гэж хэлэн Тэхён BIGHIT энт рүү гүйлээ.
Тэхён хүссэн гэрээгээ байгуулчихаад жаргалтай нь аргагүй гэрлүүгээ алхаж байтал хэдэн залуус түүний барьцаалан машинд суулган хаашаа ч юм авч явлаа. Машинд тэдгээр залуус түүний нүд амыг нь боочихсонд тэрээр хаашаа явж буйгаа бүрэн утгаар нь мэдэхгүйд хүрэх нь тэр.
YOU ARE READING
••Taste me•• [COMPLETED]
RomanceTaehyung & Jungkook /bxb story +18/ Start: 2018-07-04 End:2018-07-19 Author: "Tony"