Өнөөдөр Тэхёнтэй хамт Жонгүүгийн гэрт очих гэж байна. Гэрийн үүдэнд өдөр болгон ирж газар сөгдөн суудаг тэр өнөөдөр Тэхён руу байн байн залгаж хаана явааг асуугаад их л баярлаж байгаа бололтой. Гэхдээ миний эхний хийх зүйлийг хэн ч мэдэхгүй. Тэхён ч гадарлахгүй байгаа байх. Баярлаж л байг удахгүй зовж эхэлнэ. Тэхёнтэй ярьж суусан өдрөөс хойш нэг сар өнгөрсөн. Тэхён ч манайд надтай цуг амьдардаг болсон. Гэхдээ Жонгүүг мэдэхгүй нь харамсалтай. Жонгүүгийг бага багаар тамлаж сэтгэлийг нь урж хаях болно. Хүний гараар могой бариулах хамгийн зөв сонголт.
Тэхёны машинд суун хотоос зайдуу тосгоны урд ирэн машинаас буухад өөдөөс Жонгүүг Эрим хоёр гарч ирлээ. Жонгүүгийн нүүрэнд инээмсэглэл тодорч байсан ч Эримийн нүдэнд үзэн ядалт зэвүүцэл нуугдаж байгаа нь илт.
Жонгүүг Тэхён руу ирж мөрөөр нь тэврээд чихэнд нь баярлаа гэж хэлэх нь тод сонсогдсон юм. Тэгээд Жонгүүгийн гэрт орох гэж алхахад Жонгүүг шууд л миний гарнаас атгаад авлаа. Би муухай харан гараа шүүрч аваад Тэхёны гараас хөтлөн явхад Жонгүүг хойно гайхан зогсоод үлдэв.Гэрт орход сайхан үнэр ханхалж Жонгүүгийн надад хийж өгдөг байсан кимчитэй шөл үнэртэж байгаа нь. Эримийн гэдэс нь томорсон байгаа нь инээд хүргэж удахгүй зовох нь нүдэнд харагдана. Харин Жонгүүг одоог хүртэл бид хоёрын гар руу ширтсээр. Цай аягалж өгөн ширээн дээр чихэр, ундаа, сүү, гүзээлзгэнэ гэх мэт дандаа миний дуртай зүйлсийг тавьлаа. Нэг бодлын баярлах ч би өөр хүн болсон. Гэхдээ дуртай зүйлс маань ширээн дээр байхад татгалзаж чадсангүй. Цайгаа уухаа болин шууд л сүү задлан ууж чихэр жимс гээд бүгдэнгээс нь идэж суухад Тэхён үс сэгсийлгээд "одоо л хуучин Сүён шиг харагдаж байна" гээд санаа алдлаа. Аргагүй биздээ өнгөрсөн хэдэн хоног өрөөнөөсөө ч гарахгүй харанхуй өрөөнд ганц улаан гэрэл эргэн тойронд үхсэн хүмүүсийн зурагнууд өөр юу ч байхгүй.
Харин Жонгүүг миний идэж байхыг ажиглан туулайн нүдээ гаргаад инээмсэглэхэд Эрим Жонгүүгийг тэврээд уруул дээр нь үнслээ. Энэ надад хамаагүй ч уур хүрч л байлаа. Нэгэн цагт эхнэр нөхөр байсан болхоор. Би юм дугарахгүй хоол идмээр л. Харин нөгөө гурав олон зүйл ярьж инээлдэнэ. Үе үе Тэхён миний хацрыг чимхэж үс илнэ. Тэгэх бүртгэлийн Жонгүүг муухай харсаар.
Идсээр байгаад явах болж тэдний гэрээс гархад Жонгүүг Тэхёныг хаашаа ч юм авч явахдаа "Удахгүй ээ ороод сүү уугаад байж бай." гээд явлаа. Гэтэл Эрим "Жонгүүг одоо болтол чамайг мартаагүй. Ингэж инээхийг нь өнгөрсөн өдрүүдэд хараагүй. Одоо л харж байна. Хайр бүхнээс хүчтэй юм." гээд жимс амандаа хийх нь цаанаа л зэвүүн.
YOU ARE READING
Дууссан 2 || jjk
Hành độngАмьдралдаа нэг ч алдаа гаргаж байгаагүй хүн шинэ зүйл туршиж үзээгүй байдаг. Миний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байсан. Гэвч тэр бүхэг болоод өнгөрсөн. Одол бол алдсан хугацаагаа нөхөхийн тулд ахин алдаа гаргахгүйг л хичээж байна.